Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт 10 орчим мянган хүнд шинжилгээ хийхэд 2263 тохиолдол бүртгэв. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 78,347 болж, нэмэгдэв.
Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 1650, орон нутагт 613 тохиолдол илэрлээ.
Мөн хугацаанд 523 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарсан бол 8 хүн нас барсан байна. 57 настай, 86 настай эрэгтэй, 51 настай эрэгтэй, 66 настай эмэгтэй, 42 настай эмэгтэй, 82 настай эрэгтэй, 69 настай эрэгтэй хүн тус тус нас баржээ.
Сүүлийн үед жирэмсэн эхчүүд, хүүхдүүд халдвар авах нь ихэсжээ. Байршлаар нь харвал төвйин зургаан дүүргүүдэд байна.
Гэртээ найз нараа урьсан, олноороо уулзсан, баяр тэмдэглэсний улмаас халдвар тархах нь түгээмэл байна. Иймд иргэдэд гэртээ байхыг зөвлөв.