Бидний тухай

Манай сайтыг сонгон уншдаг та бүхэндээ баярлалаа

Цахим сүлжээ эрчимтэйгээр хөгжиж, хэрэглэгчдийн тоо өдрөөс
өдөрт нэмэгдсээр байна. Тиймдээ ч хэвлэл мэдээллийн салбарт цахим хэвлэл хүч түрэн орж ирж, мэдээ мэдээллийн урсгал уншигч таны өмнө цахим сүлжээгээр шууд хүрдэг болсон.

 Tsenzuur.mn сайт нь байгуулагдсан цагаасаа эхлэн “Тэнцвэртэй мэдээллийг таны сонорт” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид нийтлэлийн бодлогоо хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Хэвлэл
Мэдээллийн Эрх Чөлөөний тухай хууль, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс батлан гаргасан “Монголын Сэтгүүлчдийн Мэргэжлийн Ёс Зүйн дүрэм” болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтлан мөрдлөг болгон ажиллах болно.

Манай үйл ажиллагааны нийтлэлийн бодлого:

  1. Tsenzuur.mn сайтын сэтгүүлчид нь дөрөвдөгч засаглалын
    бие даасан түүчээ байж, аливаа улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус ажиллах болно.
  2. Бид ямар нэгэн мэдээ мэдээлэл, нийтлэл, сурвалжлага болон бусад материал бэлтгэхдээ Монгол Улсын зохиогчийн эрхийн хуулийг сахин ажиллана. Мөн Монгол Улсын холбогдох хууль дүрэм, журмыг ерөнхий мөрдлөг болгоно. Ингэхдээ хуулийн
    хүрээнд хэвлэн нийтлэх эрхийг гажуудуулсан зүйл, заалт бүрийг өөрчлөх, сайжруулах эрмэлзлэлтэй ажиллана.
  3. Манай сайт нь мэдээний нүүр хуудаст бичсэн уншигчийн сэтгэгдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
  4. Харин уншигчдын бичсэн хувь хүн, байгууллага хамт олныг гүтгэн гүжирдсэн, нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулсан сэтгэгдлийг редакцийн зүгээс болон уншигчдын санал гомдлыг үндэслэн системээс устгах эрхтэй.
  5. Мөн Монгол Улсын холбогдох төр, захиргааны байгууллагаас гаргасан хууль, дүрэм журамтай нийцэн ажиллана.
  6. Бид Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн ажилладаг бүхий л төр, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл түгээх тал дээр нээлттэй байр суурьтай ажиллана.
  7. Манай сайтын мэдээний нүүр хуудаст нийтлэгдсэн мэдээллийн нууцыг хадгалж, сэтгүүлч аливаа эх сурвалжийн итгэл хүлээн олж авсан мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй. Шаардлагатай тохиолдолд эх сурвалжийн баталгаатай баримт нотолгооны эх хувь болон хуулбарыг ашиглана.

Сурталчилгаа байршуулах

Хаяг: Tsenzuur.mn@gmail.com

Утас: 91719596