Валентин нэртэй гурван хүн байна

tsenzuurmn 2025-02-14

Үндэсний статистикийн хорооноос Гэгээн хайрын өдөрт зориулсан сонирхолтой судалгааны дүнг танилцуулжээ. Тус мэдээлэлд, улсын хэмжээнд ижил нэртэй 360 хос, нэг өдөр төрсөн 287 хос, нэг сар, нэг өдөр төрсөн 1,816 хос байдаг юм байна. Тэгвэл валентины өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд төрсөн 10,057 хүн байдаг аж. Мөн хүн ам, өрхийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар Гэгээнхайр нэртэй хоёр хүн, Валентин нэртэй гурван хүн, Хайрынбурхан нэртэй нэг хүн байна.