Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг 2026 оны “Их дуулга”-ын тав дахь цуврал тэмцээн манай улсад ес хоногийн дараа эхэлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох энэхүү тэмцээнд таван тивийн 60 орны шилдгүүд зодоглоно. Тэгвэл Улаанбаатарын “Их дуулга”-д зодоглох ОХУ-ын баг тамирчид Монголд иржээ.
Багийн бүрэлдэхүүнд 2023, 2025 оны дэлхийн аварга, 2018 оны багийн ДАШТ-ий хүрэл медаль Инал Тасоев, 2023 оны дэлхийн аварга Арман Адамян, 2025 оны дэлхийн аварга Тимур Арбузов, 2020 оны Токиогийн олимпын хүрэл, 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт Мадина Таймозава тэргүүтэн багтсан байна. Түүнчлэн Чиндаогийн гранприд барилдах Токиогийн олимпын хүрэл, 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Тамерлан Башаев, 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Аюб Блиев нар Монголын багтай хамтарсан бэлтгэл хийхээр иржээ.
“Степп Арена”-д энэ сарын 19-нд эхлэх Улаанбаатарын “Их дуулга”-д ОХУ-аас эрэгтэй 13, эмэгтэй 12 жүдоч барилдана.


11 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/a1NAS
https://shorturl.fm/sX9iN
https://shorturl.fm/eRwLL
https://shorturl.fm/xwdqU
https://shorturl.fm/Rojvv
Популярные песни 2026 скачать бесплатно https://shorturl.fm/DXlpZ
Последние новинки музыки 2026 скачать бесплатно – https://shorturl.fm/rrdv9
https://shorturl.fm/fi5ig
https://shorturl.fm/RbQ9Y
https://shorturl.fm/k4GUI
https://shorturl.fm/Oem4H