Оросын хамгийн сүүлийн үеийн ИЛ-114-300 онгоцыг үйлдвэрлэх боломж бүрдлээ

tsenzuurmn 2 цагийн өмнө

ОХУ-ын Иргэний нисэхийн агентлаг болох «Росавиация» бүс нутгийн нислэгийн зориулалттай турбовинт хөдөлгүүртэй Ил-114-300 онгоцонд загварын гэрчилгээ гардуулан өглөө. Ингэснээр уг хөлгийг цувралаар үйлдвэрлэж эхлэх боломжийг олгож байгаа юм.
Гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум (ПМЭФ-2026)-ын хүрээнд болов.
Турбовинт хөдөлгүүртэй Ил-114-300 онгоцыг С.В.Ильюшины нэрэмжит Нисэхийн цогцолборт зохион бүтээсэн бөгөөд бүс нутгийн агаарын тээврийг хөгжүүлэх зориулалттай юм.
Энэхүү онгоц нь Арктикийн өргөрөг, Сибирийн эрс тэс уур амьсгалтай уудам нутгаас авахуулаад уулархаг бүс, мөн халуун, чийглэг, субтропикийн уур амьсгалтай бүс нутаг гээд цаг уурын маш өргөн цар хүрээнд ажиллах чадвартай. Мөн уг хөлгийг богино зурвас бүхий жижиг нислэгийн талбайд ч ашиглах бүрэн боломжтой.
Ийнхүү урьд өмнө байгаагүй хатуу хориг арга хэмжээний нөхцөлд Оросын орчин үеийн нисэх онгоцны үйлдвэрлэлийн салбар богино хугацаанд, цоо шинээр, дотоодын эд анги, төхөөрөмжөөр бүрэн тоноглосон, өөрийн гэсэн зорчигч тээврийн дэлхийн түвшний онгоцыг зохион бүтээж чадлаа.
Монгол Улсын суурин газрууд хоорондоо алслагдмал байрлалтай, олон тооны жижиг нисэх буудал болох янз бүрийн хучилттай жижиг нисэх буудал, зурвасууд олонтой, мөн өвлийн улиралд цаг агаар туйлын хүйтэн байдгийг харгалзан үзвэл Ил-114-300 нь Монголын агаарын тээврийн компаниудын дотоодын нислэгт нэлээд үр ашигтай, хэрэгцээтэй онгоц байж болох юм.