“Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

tsenzuurmn 2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр /2026.06.15/ эхэллээ. Ерөнхий хяналтын сонсголд тус Байнгын хорооны гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Л.Мөнхбаясгалан, Ч.Номин, Д.Үүрийнтуяа, Т.Аубакир, Ж.Батсуурь, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, Г.Тэмүүлэн, Р.Батболд, Х.Болормаа, Х.Ганхуяг, Н.Наранбаатар, Д.Цогтбаатар нар ирснээр 54.2 хувийн ирцтэйгээр 10 цаг 25 минутад эхэлсэн. Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал даргалсан.

Сонсгол даргалагч гишүүдийн ирц, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан сонсголын дэг, журмыг танилцуулав.

Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа өнөөдрийн сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэжээ.

Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна ажиглагчаар оролцохоор 1 иргэн, төрийн болон төрийн бус төрийн байгууллагын төлөөлөл 72, иргэдийн төлөөлөл 19 нийт 92 хүн оролцов.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.” гэж заасны дагуу Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон парламентын цахим сувгаар шууд дамжуулахын зэрэгцээ хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байлаа.

Сонсголын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан “Нийслэлийн төсвийн уялдаа, санхүүжилтийн эх үүсвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх болон анхаарах асуудлууд” сэдвээр танилцуулга хийв. 

Тэрбээр энэ үеэр улсын төсөв, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх чиг үүргийн талаар тодорхой зааг байдаггүйг онцлоод нийслэлийн орлого, зарлага, алдагдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Нийслэл Улаанбаатар хотын төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа аж. Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсөж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал эзлэх хувь 2024 онд 29.5, 2025 онд 68.1, 2026 оны төлөвлөгөөгөөр 2.4 их наяд төгрөгт хүрч байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод энэхүү зардлын өсөлт нь нэгдсэн төсвийн алдагдалд нөлөөлж байгаа учраас цаашдаа төсвийн зардлыг нийслэл дээр хянах тогтолцоог Төсвийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын хуульд тодорхой тусгах нь зүйтэй гэв. Учир нь байдал ийн үргэлжилбэл төсвийн алдагдлаа барихын тулд нийслэлийн зардал, санхүүжилтийг хязгаарлах байдал руу орно гэдгийг З.Мэндсайхан сайд онцолж байлаа.

Дараа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн төсөв 2024-2026 он” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, сүүлийн гурван жилийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн томоохон төсөл, арга хэмжээ, үнэт цаас, түүний зарцуулалт, эргэн төлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Нийслэл Улаанбаатар хотын төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа аж. Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсөж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал эзлэх хувь 2024 онд 29.5, 2025 онд 68.1, 2026 оны төлөвлөгөөгөөр 2.4 их наяд төгрөгт хүрч байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод энэхүү зардлын өсөлт нь нэгдсэн төсвийн алдагдалд нөлөөлж байгаа учраас цаашдаа төсвийн зардлыг нийслэл дээр хянах тогтолцоог Төсвийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын хуульд тодорхой тусгах нь зүйтэй гэв. Учир нь байдал ийн үргэлжилбэл төсвийн алдагдлаа барихын тулд нийслэлийн зардал, санхүүжилтийг хязгаарлах байдал руу орно гэдгийг З.Мэндсайхан сайд онцолж байлаа.

Дараа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн төсөв 2024-2026 он” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, сүүлийн гурван жилийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн томоохон төсөл, арга хэмжээ, үнэт цаас, түүний зарцуулалт, эргэн төлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөвт 25 нэр төрлийн орлого төвлөрч байгаагаас 17 нэр төрлийн татварын орлого, найман нэр төрлийн татварын бусад татвар эзэлж байна. 2022 оны төсвийн жилээс эхлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг нийслэлийн төсвийн тодорхойлолтоор хуульчилсантай холбоотойгоор нийслэл, дүүргийн төсвийн орлогод томоохон өөрчлөлт орсныг Нийслэлийн Засаг дарга танилцуулгадаа дурдсан.

2024-2026 онд хийсэн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг авч үзвэл 2024 оны гүйцэтгэл 1 их наяд 811,4 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 4 их наяд 657.2 тэрбум төгрөгт хүрэхээр төлөвлөгдсөн нь үнэт цаасны хөрөнгө оруулалтын томоохон төсөл арга хэмжээ, мега төсөв нэмэгдсэнтэй холбоотой байгааг тодотгов.

Төсвийн хөрөнгө оруулалт, үнэт цаасны талаарх холбогдох мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

Үргэлжлүүлэн “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, эх үүсвэр, шийдвэр гаргалт ба хэрэгжилтийн явц хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх дүгнэлт”-ийн талаар шинжээч Ц.Хосжаргал, Т.Мөнхбат нарын илтгэлийг сонсов. Уг илтгэлд нийслэл 2024, 2025 оны анхны баталсан төсвийг жил бүр дөрвөн удаа тодотгол хийсныг дурдаад алдагдлыг нэмэгдүүлсэн нь тодотгол хийх хуулийн үндэслэлтэй нийцээгүй гэж байлаа.

Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр баталсан төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

Мөн илтгэлд нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр орлогын өсөлт 23.7 хувь байхад, зарлагын өсөлт 34.6 хувийн алдагдалтай байгаа нь төсвийн зарчмыг хэрэгжүүлээгүй байна. 2024 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан үнэт цаасны 43.2 хувийг ашиглаагүй нь тухайн эх үүсвэрээр санхүүжих төслийн бэлтгэл ажил хангагдаагүйтэй холбоотой. Баталсан төсөвтэй харьцуулахад төсвийн зарлагын гүйцэтгэл дунджаар 77.0 хувьтай байгаа нь төлөвлөсөн хөтөлбөр, арга хэмжээний биелэлт зорилтот түвшиндээ хүрсэн гэж үзэхээргүй байна. Зардлын өсөлт нь хөрөнгийн зардал болон бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамжийн өсөлттэй шууд хамааралтай байна гэж уг илтгэлд дурдсан байлаа.

Шинжээч эцэст нь нийслэл төсвийн төлөвлөлтөөсөө эхлэн хуульд нийцүүлж ажиллах шаардлагатай хэмээн дүгнэсэн юм.

Дараа нь “Нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн хэрэгжүүлж байгаа төслүүдийн цар хүрээ, зарцуулалт, ирээдүйн хөрөнгө оруулалтын нэгдсэн дүн”-гийн талаар Нийслэлийн өмчийн газрын дарга В.Оюумаа танилцуулсан.

Төсвийн төсөл, хөтөлбөрийг батлахтай холбоотой асуудалд төлөвлөлт, хэрэгжилтийн явц дахь нөхцөл байдалтай холбогдуулан дүн шинжилгээ хийсэн бөгөөд үүнийг 2024, 2025 оны аудитын дүгнэлт болон холбогдох бусад баримт бичгүүд дээр тулгуурласан гэдгийг тэрбээр тодотголоо. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа нийт 16 төсөл, арга хэмжээ байгааг дурдаад төсөл бүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.