• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Даваа, 3-р сар 27, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Л.Энхсайхан: D, C витаминаас гадна хүнсний ислэг дархлаа дэмждэг

2021/04/26
: Эрүүл мэнд
0
Л.Энхсайхан: D, C витаминаас гадна хүнсний ислэг дархлаа дэмждэг
Share on FacebookShare on Twitter

Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хатуу хөл хориог 14 хоногоор үргэлжлүүлэхээр боллоо. Энэ хугацаанд өвчлөл буурах уу?

-Хатуу хөл хориог сулруулах тодорхой хэмжээний шалгуурууд бий. Тэр шалгуур хэмжээнд хүрээгүй учраас хатуу хөл хориог үргэлжлүүлэх санал гаргасан. Иргэн таны төлөвлөсөн ажилд төвөг учруулж байгаадаа хүлцэл өчиж байна. Гэхдээ хатуу хөл хориог тогтоох нь амаргүй боловч үргэлжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Нэг хүн хэдэн хүнд халдвар тараах вэ гэх тооцоолол бий. Энэ тооцооллоор 1.2 байсан бол хатуу хөл хорио тогтоосноор 1 болж буурсан үзүүлэлт гарсан. Хатуу хөл хорионы үр дүн гарах магадлал гарч байна. Хэрэв хөл хорионы дэглэмийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал үр дүн бүрэн дүүрэн гарна. Гол нь хөл хорионы стратеги их чухал.

-Халдвараар өвчилсөн үед D болон С витамин хэрэглэхийг зөвлөж байгаа. Тухайлбал, D витаминыг 4000 тунтайгаар хэрэглэдэг. Тэгвэл эмчийн бичиггүйгээр дээрх витаминуудыг уух нь хэр зохистой вэ?

-Гаднаас эм, бэлдмэл хэрэглээд дархлаа тогтдог гэсэн ойлголт иргэдийн дунд бий. Биед өөрийн их хүч бий. Хэрэв ядарч байвал сайн унтаад амрах, ажил амралтын дэглэмээ зохицуулах. Шингэн зүйл сайн уух, хэт их ядрахгүй байх гэх мэт. Энэ дэглэмийг баримталбал заавал гаднаас эм, тариа хэрэглээд байх шаардлагагүй.

Зарим витамин, эрдэс бодис биед дутагдсан тохиолдолд дархлааны үйл ажиллагаа сулардаг. Жишээ нь амин дэм дутагдсан хүмүүст халдварт бус болон халдварт өвчнөөр өвлөх шинж тэмдэг илрэх нь бий. Ер нь D амин дэмийг өдөрт 1000-2000 олон улсын нэгжээр хэрэглэхэд зохистой. 500 олон улсын нэгжээр хэрэглэх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх тун гэж үзэх нь бий. Эм, бэлдмэлийг аль болох эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Энэ нь илүү үр дүнтэй. Эрдэмтдийн судалгаагаар ковид-19 өвчний үед D болон цайрын дутагдалтай хүмүүс хүнд өвчлөх, ор хоног нь урт байгаа учраас D болон C витамин зөвлөж байгаа. Хэт өндөр тунгаар хэрэглэж хордлогод орчихооргүй бол цайрын бэлдмэл хэрэглэхийг зөвлөж байгаа. Гол нь энэ бүхнийг эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

Хүнсний ислэг буюу арвайн гурил, байцаа, өргөст хэмхийг өдөрт 30 грамм орчим хэрэглэхэд зохистой. Энэ нь хүний биед байдаг ашигтай бичил биетийн үйл ажиллагааг дэмжсэнээр дархлаанд эерэг нөлөө үзүүлдэг. Монголчууд сүү, цагаан идээ мөн хэрэглэдэг. Мөн монгол хүний уужуу тайван байдал сүү, цагаан идээ хэрэглэж байсантай холбоотой байдаг. Гэвч сүү, цагаан идээний хэрэглээ нийслэлийн иргэдийн хувьд бага. Энэ хэт амархан уурлах, бухимдах, стрессдэх байдалд нөлөөлж болох талтай. Мөн цахим орчинд аль болох бага байх нь тухайн хүний эрүүл мэндэд ашигтай.

-Вакцины татан авалтын талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-СпутникV вакцины 900.000-1.000.000 тунг оруулж ирэхээр Засгийн газрын түвшинд гэрээ хэлэлцээр хийж байна. Нэмээд 300.000 тун бэлэглэнэ гэх мэдээлэл бий. Гэхдээ хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ
Эрүүл мэнд

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

2023/03/23
Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна
Эрүүл мэнд

Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна

2023/03/23
ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна
Эрүүл мэнд

ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна

2023/03/17
Т.Мөнхсайхан: Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн
Эрүүл мэнд

Т.Мөнхсайхан: Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн

2023/03/17
Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг
Эрүүл мэнд

Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг

2023/03/04
Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа

2023/03/04
Дараагийнх
“Улаан* түвшинд шилжсэн өдрүүдэд 15726 хүн халдвар авч, 55 нас барав

“Улаан* түвшинд шилжсэн өдрүүдэд 15726 хүн халдвар авч, 55 нас барав

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
  • Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
  • Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
  • Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа
  • Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev