ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд батлагдсан тохиолдол болон хавьтлын тоо нэлээд нэмэгдсэн. Нийслэлийн хэмжээнд голомтлон гарсан халдварууд, голомт бүхий бүсийн өргөжүүлсэн танадалтыг 100.000 гаруй хүнд хийхээр төлөвлөсөн. Төлөвлөсний дагуу ажлаа хийлээ. Өнөөдрийн байдлаар 109.000 хүнд шинжилгээ хийлээ. Батлагдсан тохиолдлын хавьтлуудаас гадна “Нэг хаалга-Нэг шинжилгээ*-нээс 6 хүнд халдвар илэрлээ.
3 өдөр 2, 2 хүнээс илэрлээ. Өмнөх 4 тохиолдлын ойрын хавьтлуудаас дахин 5 хүнээс халдвар батлагдлаа. Нийтдээ 11 тохиолдол батлагдлаа.
Өнгөрсөн 24 цагийн дотор 38.450 хүнд шинжилгээ хийснээс 58 тохиолдол батлагдлаа. 2 нь “Нэг өрх-нэг шинжилгээ”-нээс илэрсэн бол 56 нь батлагдлсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлаас халдвар батлагдлаа. Нийслэлийн хэмжээнд 1513 тохиолдол батлагдлаа.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2351, боллоо. Үүнээс 1682 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 621 хүн эмчлүүлж байна. Нас барсан 4 хүн байна. Биеийн байдлыг үнэлбэл
- Маш хүнд 1
- Хүнд 4
- Хүндэвтэр 80
- Хөнгөн 536 хүн байна.