• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Бямба, 5 сар 28, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

С.Амарсайхан: Омикрон хувилбарын тархалт 4 дахин ихэссэн ч хөл хорио тогтоохгүй

2022/01/20
: Нийгэм
0
С.Амарсайхан: Омикрон хувилбарын тархалт 4 дахин ихэссэн ч хөл хорио тогтоохгүй
10
SHARES
643
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх нийтийн хөл хорио тогтоож, хязгаарлалт хийх тухай мэдээлэл гарсан. Үүний талаар тайлбар өгөхгүй юү?

– Засгийн газар, УОК-оос иргэн, аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор өнгөрсөн хавраас хойш хөл хорио тогтоолгүй, бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулж буй. Цаашид ч энэ зарчмаа баримтална. Өчигдөр УОК-ын ажлын хэсэгт ирүүлсэн саналыг батлагдсан мэт ташаа мэдээлэл гарсан байна. Хэдийгээр Омикрон хувилбарын тархалт өнгөрсөн долоо хоногийнхоос 4 дахин ихэссэн ч бид аль болох хөл хорио тогтоохгүйгээр хариу арга хэмжээг шуурхай авч ажиллана.

– Омикроны давалгаа улам ихсэх хандлагатай байна. Ямар ч тохиолдолд хөл хорио тогтоохгүй гэж ойлгож болох уу?

– Цаашид халдварын давалгаа оргилдоо хүрч, эрүүл мэндийн салбарын ачаалал хэрээс хэтэрсэн тохиолдолд хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Гэхдээ ийм байдалд хүрэхгүйн тулд ард иргэд, аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь зүйтэй. Удахгүй болох Сар шинийн баяраа аль болох гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг уриалъя. 

– Сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах талаар яригдаж байна. Энэ асуудал эцэслэн шийдэгдсэн үү?

– Энэ сарын сүүлээс ирэх сарын эхэн хүртэл халдварын тохиолдол оргилдоо хүрнэ гэсэн судалгаа гарсан. Үүнтэй холбогдуулан ЭМЯ болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах, эсвэл хичээлийг 5/9-ийн зарчмаар хичээллүүлэх талаар санал гаргасан. Уг асуудлыг БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайдтай дахин сайтар хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Ямар ч тохиолдолд бид хүүхдүүдийн хичээлийг хоцрогдуулахгүй байхаар шийдвэрлэнэ.

– Хил дээр гацсан чингэлгүүд одоог хүртэл нэвтэрч дуусаагүй байгаа. Хэзээ хэвийн үйл ажиллагаандаа орох вэ?

– Боомтын асуудлуудыг шийдвэрлэх, ялангуяа Замын-Үүд, Эрээний боомтын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Эрээн хотын талд 935 орчим чингэлэг байсныг өнгөрсөн өдрүүдэд 433-ыг татсан. Үлдсэн чингэлгийг ирэх долоо хоногт татаж дуусгах төлөвлөгөөтэй байна. Цаашид ачаа барааг галт тэргээр буюу төмөр замын өргөн царгиар татан авах талаар БНХАУ-тай хэлэлцэж байна. Уг асуудал шийдэгдвэл өдөрт 300-350 вагон ачаар бараа хилээр нэвтрэх боломжтой болох юм. 

– Цагаан сараар Төрийн золголт болон бусад арга хэмжээг хийхгүй гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулах уу? 

– Энэ жилийн Цагаан сарын баярыг аль болох гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж буй. Харин Сар шинийн бөхийн барилдааныг халдвар хамгааллын өндөр түвшинд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

С.Одонтуяа: Малын маханд бодис хийсэн, мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний он сарыг өөрчилдөг хүмүүст ял оноох ёстой
Нийгэм

С.Одонтуяа: Малын маханд бодис хийсэн, мөн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний он сарыг өөрчилдөг хүмүүст ял оноох ёстой

2022/05/27
Эмээлт дэх мах бэлтгэлийн газраас хүний эрүүл мэндэд хортой нунтаг цагаан бодис илэрчээ
Нийгэм

Эмээлт дэх мах бэлтгэлийн газраас хүний эрүүл мэндэд хортой нунтаг цагаан бодис илэрчээ

2022/05/27
Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
Нийгэм

Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

2022/05/27
Дүүрэг бүр худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна
Нийгэм

Дүүрэг бүр худалдаа үйлчилгээ, уралдаан тэмцээн зохион байгуулна

2022/05/27
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэд номтой нөхөрлөж байна
Нийгэм

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэд номтой нөхөрлөж байна

2022/05/27
М.Ариунболд: Зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийнэ
Нийгэм

М.Ариунболд: Зургаадугаар сарын 6-нд Төв талбайд морьтой тайван жагсаал хийнэ

2022/05/26
Дараагийнх
Түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой ч зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байна

Түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой ч зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev