Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа

tsenzuurmn 2 цагийн өмнө

ХҮН намын ээлжит VIII Их хурал үргэлжилж байна. Их хурлаар:

-Намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах,

-Намын удирдлагын бүрэн эрхийн хугацааг сунгах эсэх,

-Хариуцлагын ерөнхий хорооны дарга, гишүүдийн сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

Тэгвэл намын даргыг улираан сонгох асуудлыг хэлэлцэж, олонх буюу 91.3 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа.

Өөрөөр хэлбэл, түүний бүрэн эрхийг 4 жилээр сунгаж байгаа юм.