Зүүн Азийн Супер Лигийн ээлжит тоглолтод МУГТ Б.Билгүүн 31 оноо авч багаа тэргүүлсэн ч “Хасын Хүлэгүүд” баг хоёр дахь ялагдлаа амсав.
Монгол улсын Үндэсний Дээд Лигийн аварга “Хасын Хүлэгүүд” баг Зүүн Азийн супер лигийн тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа оролцож буй. Тэд өнөөдөр БНСУ-ын “Чанвон” хотноо зочилж, БНСУ-ын дээд лигийн аварга
“Changwon LG Sakers” багийн эсрэг ээлжит тоглолтоо хийлээ. “Хасын Хүлэгүүд” баг арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо болсон өмнөх тоглолтод 105:77 харьцаатайгаар хожоод байсан ч, энэ удаа 98:83-аар ялагдал хүлээлээ.
Ингэснээр “Хасын Хүлэгүүд” баг хэсгийн 5 тоглолтоос 2 дахь ялагдлаа амсаж байна. Энэхүү тоглолтод МУГТ Б.Билгүүн сэлгээнээс 31 оноо аван багаа тэргүүлсэн бол Ян Миллер 19, Б.Барсболд 12, О.Жонсон 11 оноо тус тус
авчээ. “Хасын Хүлэгүүд” энэхүү тоглолтод хожигдсон ч тэмцээний С хэсгийг Тайванийн “New Taipei Kings” багийн адил 3 хожил, 2 хожигдол амжилтаар тэргүүлж байна.
Зүүн Азийн Супер Лигийн хэсгийн тоглолтын хүрээнд 6 тоглолт хийгдэх бөгөөд Үндэсний Дээд Лигийн аваргууд маань зочлон тоглолтуудаа 1 хожил 2 хожигдолтойгоор өндөрлүүллээ. Харин тэд хэсгийн сүүлийн тоглолтоо
ирэх оны хоёрдугаар сарын 11-нд Улаанбаатар хотноо Япон улсын “Alvark Tokyo” багийн эсрэг хийх юм. Тухайн тоглолтын үр дүнгээс хамаарч “Хасын Хүлэгүүд” баг цааш хасагдах шатанд шалгарах эсэх нь тодорхой
болно.
“Хасын Хүлэгүүд” баг ирэх оны хоёрдугаар сард Улаанбаатар хотноо Япон улсын “Alvark Tokyo” багтай тоглоно


14 cэтгэгдэлтэй
Your content never disappoints. Keep up the great work!
What a great resource. I’ll be referring back to this often.
I’ve bookmarked this post for future reference. Thanks again!
This topic is usually confusing, but you made it simple to understand.
Thank you for offering such practical guidance.
I never thought about it that way before. Great insight!
https://shorturl.fm/dvj3t
https://shorturl.fm/AvrjP
Thank you for being so generous with your knowledge.
Oi, 8dayvip, eh? VIP treatment, that’s what I’m talkin’ about. Gonna give it a burl and see if it lives up to the hype. Fingers crossed! 8dayvip
https://shorturl.fm/lA0N8
https://shorturl.fm/5wufi
https://shorturl.fm/9y9Qm
https://shorturl.fm/8HaQ3