Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан.
Тус хурлын зохион байгуулалтад төрийн байгууллагуудаас гадна хувийн болон олон улсын байгууллага, сайн дурынхан, эрдэмтэн, судлаачид, малчин иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, санхүүгийн болон мөнгөн бус хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн юм.
Энэ хүрээнд мөнгөн болон мөнгөн бус хандив өгч, хамтран ажилласан хувийн хэвшлийн төлөөлөлд Монгол Улсын Засгийн газар, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны нэрийн өмнөөс талархал илэрхийлэх арга хэмжээ өнөөдөр боллоо.
Арга хэмжээнд COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Ажлын албаны дарга Д.Гантуяа болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо.
Сайд Ц.Сандаг-Очир “Та бүхний үзүүлсэн дэмжлэг нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээг зохион байгуулахад оруулсан хувь нэмэр бус, харин Монгол Улс байгаль орчин, газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хамтын хүчин чармайлтад идэвхтэй оролцож буйг харуулсан үндэсний хэмжээний хамтын ажиллагааны бодит жишээ боллоо” гэдгийг онцоллоо.


3 cэтгэгдэлтэй
https://addlinks.pro/iaUQf
Beşiktaş En İyi Su Kaçağı Tespiti Firması Parke altındaki sorunu termal kamera ile bulan Beşiktaş su kaçağı tespiti ustalarına teşekkür ederim. https://www.autoinfo.info/?p=10098
Volatility is key when picking slots – high variance can be thrilling, but requires a solid bankroll! Seeing platforms like jlslot legit offer quick withdrawals (5-15 mins!) is a huge plus for responsible gaming & enjoying those wins. 👍