• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Лхагва, 3-р сар 29, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Н.Цэрэнлхам: Хавдрын дараах сэргээн засах эмчилгээ маш чухал

2022/04/19
: Эрүүл мэнд
0
Н.Цэрэнлхам: Хавдрын дараах сэргээн засах эмчилгээ маш чухал
Share on FacebookShare on Twitter

Хавдрын эмчилгээ хийлгэж буй, ялан дийлсэн гээд 20,000 шахам хүн өнөөдөр бидний дунд амьдарч байна. Хорт хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа сүүлийн жилүүдэд энэ өвчинтэй нүүр тулсан олон айл өрх бий. Мэдээж, хавдраар өвдсөн нэгнээ эдгэшгүй өвчин туссан мэт зөнд нь орхиж болохгүй. Тэдэнд ч бас бусдаас хамааралгүй амьдарч, ажил төрлөө эрүүл үе шигээ хийх хүсэл тэмүүлэл байгаа. Гэвч өдгөө ХСҮТ-өөс өөр хавдрын дараах сэргээн засах эмчилгээг хийж буй газар байхгүй гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл “Рехамед Гялс” нэгдсэн эмнэлэг хувийн салбараас энэ чиглэлийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж эхэлжээ. Тус эмнэлгийн сэргээн засах эмч Н.Цэрэнлхамтай ярилцсанаа хүргэе.

-Танай эмнэлэг яагаад Сэргээн засах эмчилгээний төрлүүдээс хавдрын сэргээн засах эмчилгээг өргөжүүлэн ажиллаж байгаа вэ? Энэ талаараа дэлгэрүүлэн мэдээлэл өгөөч?

-Манай эмнэлэгт сүүлийн үеийн шинэ техник технологийг нэвтрүүлэн дотор, мэдрэл, харвалт, хавдар, яс үе булчингийн эмгэг, бүх төрлийн бэртэл гэмтэл, мэс заслын дараах  сэргээн засах тусламж үйлчилгээг амбулаториор, мөн хэвтэн эмчилгээгээр үзүүлж байна.

Хортой болон хоргүй хавдрын үед, тэр дундаа хими, туяа, мэс засал эмчилгээний өмнө, явцад болон дараа сэргээн засах эмчилгээг хавсарч хийх хэрэгцээ байдаг. Хавдрын өвөрмөц эмчилгээг хийлгэж байх үед, мөн эмчилгээний дараа үйлчлүүлэгчийн биед ямар нэг хэмжээгээр зовиур илэрч, хүндрэл гардаг. Тухайлбал бие шархирч өвдөх, ядрах, сульдах, нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй болох, өөртөө үйлчлэх чадамж сулрах, гэр бүл нийгмийн харилцаанд хүртэл өөрчлөлт гарах гээд олон зүйлс дурьдаж болно.

Сэргээн засах эмчилгээ нь үйлчлүүлэгчийн өдөр тутмын үйл ажиллагаа, өөртөө үйлчлэх, ачаалал даах чадварыг нь нэмэгдүүлэх, илэрч байгаа өвдөлт зовиурыг багасгах, амьдралын идэвхийг сайжруулах, улмаар өвчний дахилтаас сэргийлэхэд туслах зорилготой байдаг. Товчхондоо, амьдралын чадамжийг нь байж болох хамгийн дээд түвшинд хүргэх юм.

-Хими, туяа эмчилгээний явцад өвчтөний биед илрэх зовиур маш их байдаг. Энэ төрлийн эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүс давхар сэргээн засах эмчилгээ хийлгэх нь чухал уу?

-Тэгэлгүй яахав. Манай эмнэлэгт үзүүлж буй хавдрын тусламж үйлчилгээний хүрээнд хими эмчилгээ, хими туяа эмчилгээний дараах хордлого тайлах эмчилгээг мөн хийдэг. Үүнтэй хамт тухайн үйлчлүүлэгчийн хими эмчилгээний явц, өвдөлт зовиур, амьдралын чадамж, онцлогт тулгуурлсан сэргээн засах эмчилгээг хийнэ гэсэн үг. Жишээ нь, хөхний хавдрын мэс засал хийлгэсний дараа лимфийн зогсонгошил үүсч, гар ихээр хавагнадаг. Энэ нь тухайн эмэгтэйн өдөр тутмын амьдралд саад болж, улмаар хавандаа чинэрч их зовиур үүсгэдэг.  Тэгвэл сэргээн засах эмчилгээний баг уг асуудлыг шийдэхэд тусалдаг.

-Хавдрын мэс засал хийлгэсэн хүмүүст ч бас сэргээн засах эмчилгээ шаардлагатай гэсэн?

-Тийм ээ, хавдрын мэс засал болон бүх л төрлийн мэс засал хийлгэхийн өмнө болон дараа сэргээн засах эмчилгээ нэн шаардлагатай. Мэс засал эмчилгээ хийлгэсний дараа ихэнх физик эмчилгээ эсрэг заалттай байхаас гадна, зарим тохиолдолд хөдөлгөөн хязгаарлагдмал байдал үүсдэгтэй холбоотой олон хүндрэл гарч болдог. Ийм тохиолдлуудад мэс засал эмчилгээний маргаашнаас ч хийгдэх физик эмчилгээ болох Гүний осцилляци буюу DEEP OSCILLATION эмчилгээг манай эмнэлэг хийж байна. Уг эмчилгээ нь арьсны гадна талаас 8-12 см-ийн гүнд үйлчилж өвдөлт намдаах, хаван буулгах, цусны эргэлтийг сайжруулах, эдгэрэлтийг түргэсгэх, лимф тунгалгын эргэлтийг сайжруулж өгдөг. Дээрх эмчилгээг хөдөлгөөн засал, хоол эмчилгээ, сэтгэл зүйн эмчилгээтэй хослуулан хийвэл эмчилгээний үр дүн илүү л сайн гарна.

Хөдөлгөөн засал эмчилгээг илүү дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Сэргээн засах эмчилгээний салшгүй хэсэг нь хөдөлгөөн засал байдаг. Нэг үеэ бодоход хүмүүс сайн ойлгодог болжээ. Нарийн мэргэжил шүү дээ. Хүн бүрийн онцлогт тохирсон эмчилгээ хийнэ, гэхдээ эхлээд үнэлгээ хийдэг. Тухайлбал толгой хүзүүний хавдрын хагалгаа, түнхний хавдрын хагалгаанаас өөр эмчилгээний тактик шаардана. Хавдрын эмчилгээний үр дүнд ар гэрийнхэний оролцоо, дэмжлэг нь хавдартай хүний эдгэрэлтэд чухал үүрэгтэй. Сэргээн засах эмч, хөдөлгөөн засалч, хоол зүйч, сэтгэл зүйч, сувилагч, бусад эмч нар болон үйлчлүүлэгч, түүний ар гэр  хамтран ажиллаж байж хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. 

-Эмчилгээнд хамрагдаж байгаа үйлчлүүлэгчид гарсан үр дүнгээс дурьдвал ?

-Хэвтэн эмчлүүлэх тасаг нээгдээд удаагүй байна. Хэсэг хугацааны дараа олон эерэг үр дүг биднийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин нойргүйдэл, сэтгэл түгшилт, сэтгэл гутралын Альфа-стим хэмээх бичил долгион эмчилгээ болон гүний осцилляци Германы патенттай физик эмчилгээг манай эмнэлэгт нэвтрүүлээд 4 жил болсон. Энэ хугацаанд хавдартай олон хүнд сэтгэл гутрал, нойргүйдлээ даван туулах, улмаар химийн эмчилгээгээ хордлого багатай, тайван давж туулахад нь тусалсан. Хөхний хавдрын хагалгааны  дараах гарны хаванг эмчлэх, хавдрын хагалгааны дараа анихгүй удаж буй шархыг эмчлэхэд гүний осцилляци эмчилгээ маш үр дүнтэй гэдгээрээ шалгарсан. Хөдөлгөөн засал эмчилгээг бид саяхнаас хийж эхэлсэн. Цаг хугацаа, хөдөлмөр ордог ч урт хугацаандаа хамгийн үр дүнтэй арга шүү. 

Ямар нэг өвчин эмгэг, тэр дундаа хавдар гэх оношийг сонссон өвчтөн болон ар гэрийнхэнд нь сэтгэлзүйн цочрол үүсэх нь мэдээж. Тиймээс өвчтөний ар гэрийнхэн ч Альфа-стим эмчилгээнд дуртай байдаг.

-Танай эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний техник технологийн давуу тал онцлог юу вэ?

-Бид үр дүнтэй нь нотлогдсон, өндөр хөгжилтэй орнуудад ашигладаг аппарат, тоног төхөөрөмж, аргачлалыг тусламж үйлчилгээндээ ашигладаг. Хөдөлгөөн засалчийн ур чадвар, шаардлагатай тоног төхөөрөмжүүд эмчилгээний үр дүнд ихээхэн нөлөөлнө. Өвчтөний биеийн байдалд үнэлгээ хийсний дараа эмчилгээний төлөвлөгөө боловсруулан  хөдөлгөөн заслын эмчилгээ болон аппаратуудыг хослуулан  төлөвлөгөөний дагуу эмчилгээ үйлчилгээг хүргэдэг. Тухайлбал өөртөө үйлчлэх болон амьдралын чадамжийг дээшлүүлэх олон үйлдэлтэй төхөөрөмж, дасгалын аппаратыг ашиглаж эмчилгээ хийдэг.

-Хавдрын дараах сэргээн засах эмчилгээ хийлгэе гэвэл хэвтэн эмчлүүлэх боломж танай эмнэлэгт байгаа юу?

-Амбулаторийн үзлэгээр тухайн үйлчлүүлэгчид аль эмчилгээ илүү хэрэгтэйг шийднэ. Сэргээн засах эмчилгээ эхлэхээр бол үйлчлүүлэгчийн  хүсэл дээр тулгуурлан  өдрийн болон хэвтэн эмчлүүлэх аль ч хувилбарыг сонгон эмчилгээгээ эхлүүлдэг. Хавдрын сэргээн засах эмчилгээг өдрөөр болон хэвтэн эмчлэх аль ч тохиолдолд сэргээн засах эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, сэтгэл засалч, хоол зүйч, уламжлалтын эмч болон бусад нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн гээд хамтарсан багаар тусламж үйлчилгээг үзүүлж байна. Цаашид ч багаа улам өргөжүүлнэ.

-Энэ чиглэлд ажиллаж байгаа эмнэлэг танайхаас өөр бий юу?

-Хавдар судлалын үндэсний төвд хавдрын сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг. Гэвч уг эмнэлгийн ачаалал өндөр тул олон хоног үргэлжлэх сэргээн засах эмчилгээнд хүн бүр хамрагдах боломж бага байдаг байх. 

Иймд хавдрын сэргээн засах эмчилгээг өргөжүүлэх, хөгжүүлэхэд олон талын оролцоо чухал юм. Даанч өртөг өндөр, үр дүн удаан гардаг тул зориглоод хийх эмнэлэг цөөн байна. Цаашдаа хавдраар өвдсөн хүмүүс зөвхөн гэртээ, эсвэл группт өдөр хоногийг өнгөрөөх үе ард хоцорно гэсэн өөдрөг сэтгэлтэйгээр манай хамт олон ажиллаж байгаа. Олон мэргэжлийн багаар ажиллах боломжтой нь манай нэгдсэн эмнэлгийн давуу тал юм. Манайд Герман, Япон, Австрид хавдрын сэргээн засах чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн эмч, хөдөлгөөн засалчид бий. Цаашид өндөр хөгжилтэй орнуудаас туршлагатай мэргэжилтэн урьж ажиллуулах зэрэг Монголдоо хавдрын сэргээн засах чиглэлийг хурдацтай хөгжүүлэх олон төлөвлөгөө бидэнд бий.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ
Эрүүл мэнд

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгээр 1000 гаруй хүн сүрьеэтэй байж болзошгүй хэмээн оношлогджээ

2023/03/23
Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна
Эрүүл мэнд

Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж байна

2023/03/23
ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна
Эрүүл мэнд

ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна

2023/03/17
Т.Мөнхсайхан: Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн
Эрүүл мэнд

Т.Мөнхсайхан: Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн

2023/03/17
Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг
Эрүүл мэнд

Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг

2023/03/04
Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа

2023/03/04
Дараагийнх
Д.Сүндийд  гурван жилийн хорих ял өглөө

Д.Сүндийд гурван жилийн хорих ял өглөө

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Д.Бат-Эрдэнэ: Намайг гишүүдэд тэрбум төгрөг тараасан гэсэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна
  • Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
  • Үер борооны усны байгууламж болон бусад бүлгийн 14 стандартын төслийг хэлэлцэнэ
  • Нохой, муур  устгах ажлын нэгж тарифыг 24,000 төгрөг болгон шинэчлэхээр танилцуулав
  • Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг зарлагдлаа

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev