Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны ээлжит нэгдүгээр хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдаанаар:
– 2025 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэн дүгнэж,
– 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Иргэдийн аюулгүй амьдрах орчин, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг бодлого, зохион байгуулалтын түвшинд уялдуулан хэрэгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт төр, хууль хяналтын байгууллага болон иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал билээ.


0 cэтгэгдэлтэй