УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас Төв аймгийн Зуунмод сумын удирдлагуудтай хамтран 2026.03.09-ний өдөр аймгийн төвийн жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар “Улсын Их Хурлаас бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, хууль эрхзүйн орчин”, “Төв аймгаас жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр мэдээлэл танилцуулга хийж, бизнес эрхлэгчид өөрт тулгарч буй хүндрэл, бэрхшээл, санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийллээ.
Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж, шийдвэрлүүлэх чиглэлд ажиллана.


1 сэтгэгдэлтэй
I’m definitely going to apply what I’ve learned here.