УИХ-ын хэсэг гишүүд Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барьжээ. Сүүлийн 30 жилд хүн ам зүйн талаар бодлого чиглэл гаргаагүй учраас энэ асуудлыг хөндөж, хүн амынхаа удмын санг хамгаалах нь төрийн хар хайрцагны бодлого байх болно гэдгийг хуулийн төсөл санаачлагчүүлийн 30 жилд хүн ам зүйн талаар бодлого чиглэл гаргаагүй учраас энэ асуудлыг хөндөж, хүн амынхаа удмын санг хамгаалах нь төрийн хар хайрцагны бодлого байх болно гэдгийг хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Мөн хуулийн төсөлд туссан өөр нэг онцлох заалт нь олон хүүхэд төрүүлсэн гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих зохицуулалт бөгөөд зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах, цаашлаад байрных нь урьдчилгааг төрөөс төлөх заалтыг тусгаж өгчээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Энэ тогтоолын төсөлд хэд хэдэн чухал заалт орсон. Зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах цаашлаад байрных нь урьдчилгааг төлөх төлөвлөгөөтэй байна. Дээрх шаардлагыг хангасан 3600 гаруй өрх улсын хэмжээнд байна.
Тус өрхүүдэд 20-30 саяын урьдчилгаа өгөх талаар Монгол Улсын Засгийн газар судалж, хөтөлбөр боловсруулах заалтыг оруулж ирж байна. Мөн жирэмсэн болсноос нь хойш эхчүүдийг төр асарч, төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаанд байлгах талаар судлахыг Засгийн газарт санал болгосон.
Шилжилт хөдөлгөөний зөв зүйтэй бодлогыг тусгах болно. Гадаадад сурч боловсорсон иргэдээ эх орондоо авчирч, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах талаар саналыг дэвшүүлсэн. Сүүлийн үед архидан согтуурсан, хар тамхи, мансууруулах бодисны асуудал дээр төрийн хэмжээний бодлого гаргаж ирэх хэрэгтэй байна.