• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
Ням, 6 сар 26, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Эрүүл мэнд

Эмч нар ажлаа хийх ямар ч хүч тэнхэлгүй, ажилдаа төвлөрч чадахгүй болчихлоо

2021/04/20
: Эрүүл мэнд
0
Эмч нар ажлаа хийх ямар ч хүч тэнхэлгүй, ажилдаа төвлөрч чадахгүй болчихлоо
10
SHARES
533
VIEWS
Share on FacebookShare on Twitter

PCR шинжилгээг хуурамчаар үйлдсэн гэх асуудлаар ХӨСҮТ-ийн эмч нарын төлөөлөл мэдээлэл хийлээ

Тус эмнэлгийн эмч ажилчид Эрүүл мэндийн сайдад хандаж “Энэ салбарын ажилтнууд халдварт өвчинтэй тэмцэх хүнд нөхцөлд ажиллаж байхад ХӨСҮТ-ийн ажилтнуудыг хуурамч шинжилгээний хариу гаргадаг гэж цахим орчинд буруутгаж байна.

Буруутай нь тогтоогдоогүй байхад тодорхой нэр зарлаж байгааг эсэргүүцэж байна. Тиймээс нэр хүндийг сэргээх, салбарын эмч ажилтнуудын урамшууллыг бүрэн олгож өгөхийг мэдэгдэж байна* гэж Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний холбооноос мэдэгдэл гаргасан гэж байв.

Түүнчлэн Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа “Монгол Улсын хэмжээнд эмч, эмнэлгийн 500 гаруй ажилтан коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх зургаахан тархвар судлаач ХӨСҮТ-д ажиллаж байна.  Энэ хүмүүс өвдчихвөл яах вэ, хэн оронд нь ажиллах вэ. Тиймээс энэ хүмүүсээ хамгаалж, цалин хөлс, хангамжийг өгмөөр байна* гэдгийг онцолж байсан юм. 

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга О. Баатарчулуун:  ХӨСҮТ дээр ТЕГ, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт орсон. Энэ үнэн. Шалгалт үргэлжилж байгаа. Хачирхалтай нь, шалгалт орсноос хоёр хоногийн дараа livetv.mn гэсэн цахим хаягаар шалгалттай холбоотой мэдээлэл цацагдсан.

Энэ мэдээлэлд “ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Монгол Улсыг коронавирусийн цар тахалд живүүлсэн үү* гэдэг тусгай бэлтгэсэн зохиолтой мэдээлэл гаргасан. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийнхнийг илтээр буруутгасан. ХӨСҮТ-ийн эмч нар цар тахал тараасан мэт гарчигтай бодит байдлаас илт гуйвуулсан энэ нэвтрүүлэг ХӨСҮТ-ийн ажилчдад маш хүнд цохилт болсон.

Эмч нар ажлаа хийх ямар ч хүч тэнхэлгүй болчихлоо. Яагаад хоёр жил зүтгэчхээд хийсэн ажлынхаа хариуд буруутгагдаж байгаа юм бэ. 50 мянган хүний хариуг 80 мянган төгрөгөөр сөрөг гаргасан гэх мэдээлэл гарч байна. Энэ бол зохион байгуулалттай улс төрийн гүтгэлэг гэж харж байна. Цар тахал эрчимтэй тархаж, орон нутагт хүмүүс энэ халдварын улмаас амиа алдаад эхэллээ. Төрийн алба хаагчид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ч энэ өвчнөөс нас барж байна. Нөхцөл байдал хэцүү байгаа энэ үед эмч нарыг дэмжиж, хамтарч ажиллахыг хүсмээр байна” гэлээ. 

ХӨСҮТ-ийн их эмч Энхцэцэг: Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 500 гаруй ажилтан халдвар аваад байна. Улмаар хүний нөөцийн хомсдол үүссэн бөгөөд хөдөө, орон нутгаас эмч нар авчирсан. ПСР шинжилгээ маш нарийн явцтай. Шинжилгээг өдөр нь аваад шөнө нь шинжилдэг. Лаборатори руу орсон шинжилгээг хэн ч өөрчилж чадахгүй* гэлээ. 

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна
Эрүүл мэнд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 6 насны багцийн талаар танилцуулж байна

2022/05/20
Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол
Эрүүл мэнд

Эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн ач холбогдол

2022/05/16
КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй
Эрүүл мэнд

КОВИД хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй

2022/05/13
Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна
Эрүүл мэнд

Д.Баярболд: Эрт илрүүлэгт хамрагдах эрэгтэйчүүдийн идэвх өндөр байна

2022/05/13
Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна
Эрүүл мэнд

Эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээг танилцуулж байна

2022/05/13
Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна
Эрүүл мэнд

Д.Нарангэрэл: Иргэд тайвширч, амны хаалт зүүхээ больсон нь томуу тархах нөхцөлийг бүрдүүлж байна

2022/05/11
Дараагийнх
С.Амарсайхан: Цаашид явган хүний хөл хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлах арга хэмжээ авна

С.Амарсайхан: Цаашид явган хүний хөл хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлах арга хэмжээ авна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Бусад

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev