
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал Б.Дүгэржав өөрийн нэрэмжит арга хэмжээг энэ сарын 14-нд төсвийн 8 сая 630 мянган төгрөгөөр зохион байгуулахаар төсөв хөрөнгө баталжээ.
Энэхүү арга хэмжээнд 140 хүн оролцож, ганц оройн зугаа цэнгэлд Eden гэгч цагаан архи 30 шилийг нэг сая 200 мянган төгрөгөөр хөнтрөхөөр төлөвлөж. Мөн Heineken шар айргийг хоёр сая 100 мянган төгрөгөөр уунаа л гэж байна.
Аан бас болоогүй оройн зоогоо сархад хүртэнгээ амьд хөгжмийн хамтлаг сонсож, вальс ч эргэх юм байх. Ер нь их л гоё чийлрэх төлөвлөгөө боловсруулсан харагдана.
Эрхэм дарга гуай өөрийн нэрэмжит энэхүү арга хэмжээгээ байгууллагынхаа газар, хэлтэсүүдэд зохион байгуулах лүндэн буулгаж.
Ямартай ч ууж, идэх зүйлсийг нь Хангамжийн хэлтэс хариуцах гэнэ. Харин тохижилт, тайз засалт, үйлчилгээг нь Тээврийн удирдлагын газар даах бол төлбөр мөнгийг нь Төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны хэлтэс хариуцан ажиллах юм байх.
Анзаараад харах нь ээ, эл оройны арга хэмжээний албан ёсны нэр нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавын нэрэмжит ЧӨЛӨӨТ арга хэмжээ гэж байгаа юм.
Мань дарга төсвийн хөрөнгө мөнгөөр ёстой л ЧӨЛӨӨТЭЙ бут авах нь дээ. Гэтэл уг үйл ажиллагааг Ардчилсан намаас томилогдсон хяналтын менежер Э.Тамир олж мэдэн хатуу эсэргүүцэж, жаргах замд нь саад хийгээд байгаа юм байх.
Энд нэг зүйлийг онцлоход, Б.Дүгэржав нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар 2022 оны наймдугаар сард Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан гэж үзэж огцруулах шийдвэр гаргаж байсан юм. Мөн түүнийг Засаг даргын ажлаа өгсөн даруйд нь хууль хяналтын байгууллага шалгаж байсан юмдаг. Тухайн үед эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер авсан, бусдад давуу байдал олгосон үндэслэлээр шалган ямартай ч хугацаанаасаа өмнө засгийн ажлаа өгч байв.
15 cэтгэгдэлтэй
full 1 day seo buyhacklink.com 10 cent hacklink buyhacklink.com https://www.jadekusadasi.com/
Great insights! This really gave me a new perspective. Thanks for sharing.
gerçek hacklink buyhacklink.com hacklink ekleme buyhacklink.com https://www.jadekusadasi.com/
https://shorturl.fm/A5ni8
https://shorturl.fm/5JO3e
https://shorturl.fm/TbTre
https://shorturl.fm/TbTre
https://shorturl.fm/FIJkD
https://shorturl.fm/bODKa
https://shorturl.fm/5JO3e
https://shorturl.fm/oYjg5
https://shorturl.fm/m8ueY
https://shorturl.fm/N6nl1
https://shorturl.fm/FIJkD
https://shorturl.fm/5JO3e