Р.Сэддорж: Бид цөлжилтийн эсрэг сөрөх түүхэн алхмаа эхлүүллээ

tsenzuurmn Өчигдөр

Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай-Онги” усан цогцолборыг байгуулж, Улаан нуурыг сэргээх экологийн төслийн нээлтийн ёслол боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, БОУАӨ сайд С.Одонтуяа, Говийн болон Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Говийн бүсийн аймгуудын засаг дарга нар хамтран санамж бичиг байгууллаа.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж: Говь бол Монголын эдийн засгийн гол хөдөлгүүр, байгалийн баялагийн гол төв болсон ч усны хомсдол, цөлжилт, орчны доройтол иргэдийн амьдралд бодит аюул учруулж ирсэн. Өнөөдрийн нээлт хийж буй “Цагаан Бургастай–Онгийн усан цогцолбор”, Улаан нуурын экосистемийн сэргээлтийн төсөл нь зөвхөн ус дамжуулах хоолой биш, харин ирээдүйн амьдралыг авчирч буй шинэ урсгал юм.

Энэ бол Монголчууд бид байгалийнхаа тэнцвэрийг сэргээх, нэгэн голын усан дээр түшиглэн хөгжих хангай, говийн түүхэн интеграцийн эхлэл юм.

Бид цөлжилтийн эсрэг сөрөх түүхэн алхмаа эхлүүллээ.

  • Энэ төслөөр дамжин:

–Говийн иргэд цэвэр ус хэрэглэнэ, эрүүл мэнд, амьдралын чанар дээшлэнэ

–Шинэ ажлын байр, жижиг бизнес, бичил үйлдвэр хөгжих хөрс суурь тавигдана

–Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит бодлого, томоохон хөрөнгө оруулалтаар хариулж чадна гэдгээ харуулж байна

–Хууль тогтоох байгууллагын хувьд бид энэ мэт урт хугацааны тогтвортой шийдлийг дэмжих хууль, бодлогын орчныг бүрдүүлэхэд тууштай ажиллах болно.