• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Пүрэв, 3-р сар 23, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Хоёрдугаар сарын 11-13-ны хооронд халдварын идэвхтэй бүсэд байгаа айл өрхүүдээс шинжилгээ авна

2021/02/13
: Эрүүл мэнд
0
Share on FacebookShare on Twitter

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байна. Нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг хамруулах уг шинжилгээ авах ажлын хэрэгжилт ямар байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг системд ирж буй мэдээлэл дээр үндэслэн хянаж, зарим үүрэг, чиглэлийг өглөө.

2021.02.12-ний байдлаар нийслэлийн есөн дүүрэгт шинжилгээ авах 87 түр цэг, 191 явуулын багт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Явуулын багийн шинжилгээ авах үйл явцыг камераар шууд хянаж, GPS-ээр байршлыг нь тодорхойлж байгаа юм. Шинжилгээний сорьц тээвэрлэх автомашинуудыг мөн уг технологийн дэвшлээр хянан ажиллаж байна.

Түүнчлэн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах хаяг байршлын талаарх гомдол “CallCenter”-т ирсэн нийт дуудлагын 44 хувийг эзэлж байна.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар иргэдийн дунд үүсээд байгаа ойлгомжгүй мэдээллийг залруулж, үнэн зөв мэдээллээр хангахыг холбогдох албаныханд сануулсан юм. Тэрбээр “Дүүргүүд шинжилгээ авах газрын хаяг байршлын хуваарь гаргаад Соёлын яамны харьяанд байгуулагдсан Мэдээллийн эрсдлийн хороонд өгч байгаа. Соёлын яамнаас нэгдсэн байдлаар иргэдэд мэдээлэл өгөх ёстой. Гэвч зөрүүтэй мэдээллүүд олон нийтэд хүрээд байна. Иргэдэд ойлгомжгүй байдлаар мэдээллийг хүргэж, чирэгдэл учруулж болохгүй. Тиймээс дүүргүүд шинжилгээ авах цэг, хаяг байршлаа өөрсдөө иргэддээ мэдээллэх хэрэгтэй байна. Дүүргийн удирдлагууд шинжилгээ авах ажиллагааг сайтар зохион байгуулах ёстой. Дүүрэг хороо, иргэдээ сайн мэдэж байгаа учраас шинжилгээ авах ажиллагааг гардан зохион байгуулаад явах ёстой” гэлээ.

Мөн иргэд өрх бүрээс шинжилгээг зэрэг авна гэж ойлгоод шинжилгээ авах цэгүүд дээр очсон тохиолдол бий. Энэ асуудалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тайлбар хийлээ. Тэрбээр “Эхний ээлжинд буюу хоёрдугаар сарын 11-13-ны хооронд нийслэлийн халдварын идэвхитэй бүс буюу улаан бүсэд байгаа 134 блокийн айл өрхүүдээс шинжилгээ авна. Харин ногоон бүсэд байгаа буюу үлдсэн айл өрхүүд нь 13-наас хойш шинжилгээнд хамрагдана. Тухайлбал, халдварын идэвхтэй бүсэд байгаа Баянзүрх дүүргийн 28 блокийн 32100 өрхийн иргэд хоёрдугаар сарын 11-13-ны хооронд шинжилгээ өгнө. Бусад дүүргүүд мөн адил эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдээ эхний ээлжинд шинжилгээнд хамруулаад явах юм шүү” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар иргэдээс ирсэн гомдол, саналыг тухай бүрт нь яаралтай шийдэхийг холбогдох албаныханд анхаарууллаа. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хөл хорионы үед яаралтай түргэн тусламж болон нийслэлийн төрөх тасгуудад төрсөн эхчүүдийг гэрт нь хүргэх ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаараа мэдээлэл өглөө. Тухайлбал, “Өчигдрийн хувьд 56 эх, нярайг түргэн тусламжийн автомашинаар гэрт нь хүргэсэн. Шувуун фабрик руу хоёр эх нярай, Налайх руу нэг эх нярай , бусад нь хотын төвийн дүүргүүд рүү хүргэгдсэн. Нийслэлийн түргэн тусламжийн дуудлага өчигдөр 50 хувиар нэмэгдэж 12 мянга гаруй дуудлага ирсэн. Тухай бүрт нь асуудлыг шийдвэрлэж шуурхай ажиллаж байгаа” гэлээ.

Мөн эмийн сангийн хаяг, байршлын талаарх гомдол өнөөдөр буурсан бөгөөд эмийн сангуудаар үйлчлүүлж байгаа иргэдийн авч байгаа эм, тарианд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 16 чиглэлд 180 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд шинжилгээний багт ажиллаж буй хүмүүст 70 автобус үйлчилж байгаа юм. Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, мэдээллийг түргэн шуурхай өгөхийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаярт даалгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазары өдөр бүр 14:00 цагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллах юм.

НДЗТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Төстэй нийтлэлүүд

ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна
Эрүүл мэнд

ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна

2023/03/17
Т.Мөнхсайхан: Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн
Эрүүл мэнд

Т.Мөнхсайхан: Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн

2023/03/17
Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг
Эрүүл мэнд

Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг

2023/03/04
Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа

2023/03/04
Шинэ төрсөн нярай нар “SEBAMED”-аар арьсаа арчилна
Эрүүл мэнд

Шинэ төрсөн нярай нар “SEBAMED”-аар арьсаа арчилна

2023/02/20
Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн хүүхдэд чиглэсэн төсөл хэрэгжинэ
Эрүүл мэнд

Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн хүүхдэд чиглэсэн төсөл хэрэгжинэ

2023/02/18
Дараагийнх

“Тусгай үйлчилгээ”-нд 180 автобус зорчигч тээвэрлэж байна

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Цасаар шуурч, эрс хүйтэрнэ
  • Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ
  • “Хүүгүй зээл олгоно” гэсэн зард итгэж нэг иргэн 96 сая төгрөгөө шилжүүлж хохирчээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилт тавьж байна
  • ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev