ШӨХТГ-аас энэ сарын 14-нөөс эхлэн НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд “Стандарт хэмжил зүйн газар”, “Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар”, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв”, “ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба”-тай хамтарсан хяналт, шалгалтын ажлыг эхлүүлсэн.
Эхний шалгалт болох супер азтан тодруулах бөмбөлөгт асуудал байна уу, бүгд стандартын дагуу байгаа эсэхэд олон нийтэд нээлттэй хяналт, шалгалт хийсэн бол 2,3-дахь удаагийн шалгалтыг олон нийтэд үзүүлээгүй. Учир нь хувь хүний нууцтай холбоотой шалгалтууд байсан юм.
Харин өчигдөр НӨАТ-ын сугалааны тохирол дээр өглөөнөөс шөнө болтол хяналт хийжээ. Шалгалтын дүн энэ 7 хоногт нэгтгэгдэн эцэслэгдэнэ. Түүний дараа Шадар сайдад хяналт шалгалтын дүнг нэгтгэн хүргүүлэх бөгөөд мөн НӨАТ-ын сугалааг болиулах талаар санал боловсруулсан байна.
