ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.01.19-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид 13313 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 32 хүнд халдвар илэрлээ.
Улаанбаатар хотод 32 тохиолдол бүртгэгдсэн. Нэг орцны хүмүүсээс коронавирус илэрсэн. Нэгдсэн шинжилгээгээр илэрсэн. Энэ нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны 1 орцны 6 айлын хүмүүс халдварт өртсөн. Орцонд халдвар илэрсэнтэй холбоотойгоор оршин суугчдыг ажиглалтад аваад байна.
Эдгээр коронавирус илэрсэн хүмүүсийн нэг нь ЭХЭМҮТ-ийн нэг эмч байсан. Тиймээс ЭХЭМҮТ-д танадалт судалгааны ажил хийгдэж байна. Өчигдөр ЭХЭМҮТ-ийн 900 гаруй ажилтныг шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор 600 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна. Шинжилгээ судалгаа үргэлжлэн хийгдэж байна.
Монос-той холбоотой гэр бүлийн хавьтлуудаас коронавирус илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлан байранд тусгаарлагдаж байсан хүмүүс.
БЗД-ийн тохижилт үйлчилгээний батлагдсан тохиолдлоос 6 хүн илэрлээ. Эдгээр
Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 741 болсон байна. Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1067 тохиолдол бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт 48 хүн эмчлэгдэж гарлаа.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1568 боллоо. Үүнээс 1034 хүн эдгэрсэн байна.