НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) “Газар ба ард түмний өдөр”-ийн хүрээнд “Залуучууд, газар шороо ба амьжиргаа” сэдэвт өндөр түвшний хуралдаан 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Action Dome-д зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан оролцож, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн албан ёсны үг хэллээ.
Сайд хэлсэн үгэндээ дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтолд өртөж буйг сануулаад, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээрийг хамгаалах нь нүүдлийн соёл, малчдын амьжиргааны гол үндэс болохыг онцлов. Монгол Улсын хүн амын 28.6 хувийг эзэлж буй залуучуудыг, тэр дундаа залуу малчдыг газрын доройтлын эсрэг бодлого, дижитал технологи, ногоон ажлын байртай уялдуулан хөгжүүлэх гурван үндсэн чиглэлийг танилцуулсан юм.
Энэ хүрээнд салбарын яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бусад түншүүдтэй хамтран Булган аймгийн Гурванбулаг сум дахь судалгааны төвд түшиглэсэн “Youth Rangelands & Resilience Initiative” (YRRI) буюу залууст бэлчээрийн менежмент, бизнесийн ур чадвар олгох санаачилгыг албан ёсоор эхлүүллээ.
Хуралдааны бас нэгэн онцлох үйл явдал нь UNCCD-ийн Залуучуудын бүлгийн (UYC) төлөөлөгч Рико Рау “COP17 Залуучуудын мэдэгдэл”-ийг оролцогч талуудад албан ёсоор танилцуулсан явдал байв. Үүний зэрэгцээ Европын Холбоо болон UNCCD-ийн Нарийн бичгийн дарга нарын газар зэрэг олон улсын байгууллагууд COP18 хүртэл залуучуудыг дэмжих, тэднийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах шинэ амлалтуудаа өгснөөр арга хэмжээ өндөрлөлөө.


3 cэтгэгдэлтэй
Seriously, this analysis is deep, but are we overcomplicating the bet strategy? I need a quick refresher on basic mechanics; check out 366bet ক্লাব for some straightforward action.
If you love slots then this is the place to be. The graphics are crisp and the bonuses are actually helpful. Love 5jljlslots
I have been searching for a reliable online casino platform for a while now and finally found my go to spot. The game selection is massive and customer support actually picks up the phone. Withdrawals are quick and I never feel stuck waiting for my winnings. If you want a trustworthy place to enjoy slots and live tables this is it. arcasinosonline