Барилга хөгжлийн төвөөс ААН, байгууллагуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

tsenzuurmn 3 цагийн өмнө

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ нь Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбоотой хамтран барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хоёр өдрийн чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад барилгын салбарын 100 гаруй төлөөлөл хамрагдаж, байгууллагын стратеги төлөвлөлт, менежмент, барилгын төслийн удирдлага зэрэг сэдвийн хүрээнд онол, практик хосолсон мэдлэг, мэдээлэл авч, харилцан туршлага солилцлоо.
Сургалтад Эко констракшн ХХК, Олд констракшн ХХК, Оршил групп, Уран орд, Өү Энд Би Эй, Эмүүн хаус констракшн ХХК, Жаргалант хийц, Сайн зориг ХХК, Сан ХХК, Аркфило ХХК, Хан-Уул Юнайтед, Арвин Ус, Оүшн Оюу ХХК, Би Ди Эйч Эн Эм ХХК, Батмөнх констракшн ХХК, Тэргүүн чансаа ХХК, Багүн про ХХК, Баян дизайн, Өндөрцагаанцахиурт ХХК, Баянгол дүүргийн “Захиалагчийн алба” ОНӨААТҮГ, Уран Амар ХХК, Нэрст Цамхаг ХХК, Өрнүүн архитектс ХХК болон барилгын салбарын бусад аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцлоо.