Тогтвортой бэлчээрийн менежмент нь зөвхөн газрын доройтлыг бууруулах бус, нүүдлийн зүйлүүдийн амьдрах орчин, экологийн холбоос, малчдын тогтвортой амьжиргааг зэрэг хамгаалах шийдэл юм.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд “Тогтвортой бэлчээр: Малчид, нүүдлийн зэрлэг амьтад болон уур амьсгалын тэсвэртэй байдлыг дэмжих нь” сэдэвт салбар хуралдаан боллоо.
Уг арга хэмжээг Узбекистаны Экологи, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хороо, Нүүдлийн зүйлүүдийн тухай конвенцын (CMS) нарийн бичгийн газар, Global Alliance for Rangelands and Pastoralists, Yolda Initiative хамтран зохион байгуулсан бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төлөөлөл, UNEP, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, сайн туршлага, судалгааны үр дүнгээ хуваалцав.
Хэлэлцүүлгээр нүүдлийн зэрлэг амьтад болон малчдын амьжиргаа нь эрүүл, бүтээмжтэй бэлчээрийн экосистемээс хамаардаг. Иймд бэлчээрийн тогтвортой ашиглалтыг зөвхөн газрын доройтлыг бууруулах асуудал бус, нүүдлийн зүйлүүдийн хамгаалал, амьдрах орчны бүрэн бүтэн байдал, экологийн холбоос нутгийг хадгалах нэг хэсэг болгон авч үзэх шаардлагатайг БОУӨАЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг онцоллоо.
Экологийн холбоос гэдэг нь зөвхөн тусгай хамгаалалттай газар нутгийг хооронд нь холбохоос гадна зэрлэг амьтдын саадгүй нүүдэллэх боломж, байгалийн үйл явцын тасралтгүй байдал, амьдрах орчны уялдаа холбоог хадгалах өргөн хүрээний ойлголт болохыг тэмдэглэв.
Монгол Улсын туршлагыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг танилцуулж, Монгол Улс нь Төв Азийн нүүдлийн хөхтөн амьтдын хувьд чухал ач холбогдол бүхий өргөн уудам бэлчээрийн экосистемийг хадгалан хамгаалж ирсэн орны хувьд тал хээрийн бүсэд хэрэгжүүлсэн Дорнод хээрийн төслийн үр дүнг хуваалцаж, нүүдлийн зүйлүүдийн урт хугацааны хамгаалал нь зөвхөн зүйл тус бүрийг хамгаалахаас гадна тэдгээрийн тархац нутаг, нүүдлийн зам, экологийн коридор болон бэлчээрийн экосистемийн бүрэн бүтэн байдлыг хадгалахтай салшгүй холбоотойг тэмдэглэн, энэ нь Монгол Улсын хувьд энэ нь CMS болон UNCCD-ийн зорилтуудыг хэрхэн уялдуулан, хамтран хэрэгжүүлж болохыг харуулсан бодит жишээ юм.
Өөрөөр хэлбэл, нүүдлийн зүйлүүдийн хамгаалал, доройтсон газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй амьжиргааг харилцан уялдаатай асуудал болгон авч үзэж, цогцоор нь шийдвэрлэх боломжтой.
Хэлэлцүүлгийн үеэр тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдгээрийн хоорондын экологийн холбоосыг хадгалах, нүүдлийн замыг хамгаалах, зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн хийх боломжийг харгалзан нь нүүдлийн зүйлүүдийн урт хугацааны хамгааллын үндсэн нөхцөл болохыг онцоллоо.
Мөн малчдыг зөвхөн байгаль хамгааллын үр шим хүртэгч бус, бэлчээрийн экосистемийг тогтвортой ашиглах, хамгаалах үйл ажиллагааны гол түнш гэж үзэн, орон нутгийн түвшинд газар ашиглалт, бэлчээрийн менежмент болон зэрлэг амьтдын хамгааллыг уялдуулах шаардлагатайг хэлэлцэв.
Узбекистан, Зимбабве болон олон улсын байгууллагууд өөрсдийн улс оронд хэрэгжүүлж буй тогтвортой бэлчээрийн менежмент, нүүдлийн зүйлүүдийн хамгаалал, орон нутагт түшиглэсэн байгаль хамгаалал, экологийн коридорын сайн туршлагыг хуваалцлаа.
Цаашид Цөлжилттэй тэмцэх тухайн конвенц болон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлийг хамгаалах конвенцууд хамтран бэлчээрийг тогтвортой ашиглах, нүүдлийн зүйлүүдийг хамгаалах уялдаа холбоог бэхжүүлэх зөвлөмж боловсруулан олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэ хүрээнд оролцогчид эрүүл, хоорондоо саадгүй холбогдсон бэлчээрийн ландшафт нь малчдын тогтвортой амьжиргаа, нүүдлийн зэрлэг амьтдын хамгаалал, газрын доройтлыг бууруулах болон уур амьсгалын тэсвэртэй байдлын нийтлэг суурь болохыг онцолж, салбар хоорондын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх, UNCCD COP17-оос гарах шийдвэрт тусгуулах шаардлагатайг тэмдэглэлээ.


6 cэтгэгдэлтэй
[507594]supplies professional anti-violence equipments and solutions for the whole world with strong and perfect production capacity. anti-violence.org
This place has become my go to for quick breaks during the workday. Fast withdrawals and a friendly community that actually helps each other out. You will really enjoy the vibe here. vnlu388
Really appreciate this deep dive; the mechanics breakdown is gold. Understanding volatility vs. paylines is key, not just chasing the latest gbet website link game hype. Makes the whole process feel strategic.
Hmm, the return rate analysis here is solid. I was skeptical, but the platform depth mentioned in the product info is impressive. Check out bigwin bet app casino for more insights!
Such a chill vibe on this site. I love how easy it is to navigate through the different sections. Keep up the good work guys! ph22niceph
The VIP treatment here is legit. I really appreciate how responsive the customer support is whenever I have a question about my bonus. Keep it up! phvipph