“Торгон эгшиг-2025” хятад дууны уралдаан болов

tsenzuurmn 2025-09-18

“Торгон эгшиг” залуу дуучдын уралдаанд Эрдэнэт хотоос оролцогч  Эрдэнэт уурхайд ажилладаг уурхайчин залуу Б. Нямдэлгэр түрүүлж цом 20.000 юаны эзэн боллоо. Залуу дуучин Б.Нямдэлгэр нь  UBS телевизээс зохион байгуулдаг “MYVOICE” шоуны оролцогч бөгөөд сүүлийн шатанд шалгараад байгаа юм байна.

Монгол Хятадын эв найрамдал хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хятадын танин мэдэх” соёлын өдрүүд 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хятадын соёлын өдрүүдийн хүрээнд залуу дуучдын дунд уралдааныг зохион байгуулдаг бөгөөд тус уралдаанд хот болон хөдөө орон нутгаас өргөнөөр оролцож, өөрсдийгөө сорьж хэлний  мэдлэгээ нэмэгдүүлж, найз нөхөд бололцож халуун дулаан нэгэн үдшийг өнгөрүүлдэг билээ.

Энэ жилийн “Торгон эгшиг” уралдааны шүүгчээр МУГЗ Т.Сэр-Од, Хийлч Ч.Дэлгэрцэцэг, ӨМӨЗО-ны урлагын зүтгэлтэн н.Улаансарнай, Монголчуудад хэдийнээ танигдсан ӨМӨЗО-ны дуучин Б.Сүмэнхуар, Хятад судлаач, доктор Х.Баатархүү нар мэргэн оюунаа тунгаан шүүлээ.

Хөгжмийн зохиолч, МУГЗ шүүгч Т.Сэр-Од: Зэргэлдээ орныхоо хэл дээр дуу дуулна гэдэг  өөрсдөдөө цоо шинэ ертөнцийг нээж байгаа явдал юм. Та нартаа ахин дахин баяр хүргэе гэв.

“Торгон эгшиг” хятад дууны тэмцээнд нийт 108 оролцогч оролцож авьяас чадвараараа 12 хүн шалгарч

Тусгай байранд

  • С. Гүнжилхам
  • Б.Төрмөнх
  • М.Мөнх-Эрдэнэ нар шалгарч тус бүр баярын бичиг 3000 юань.

4-р байранд

  • Б.Минжин
  • С.Тэлмэн
  • А.Мичидмаа
  • О.Цэнгэлбаяр нар шалгарч тус бүр баярын бичиг, 2000 юань

3-р байранд

  • Н.Ганчимэг
  • Ц.Лхамжав
  • Г. Доржханд нар шалгарч тус бүр баярын бичиг 5000 юань.

2-р байранд

  • Б.Амаржаргал
  • Ц.Чүнчигноров нар шалгарч тус бүр баярын бичиг 10.000 юанаар шагнууллаа.