Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд болон Төлөөлөгчдийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар аймгийн ИТХ-ын бүтэц, орон тоо, Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт, аймгийн ИТХ-аас баталсан хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, уул уурхайн салбарын зохицуулалт, орон нутгийн хамтын ажиллагаа, аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч, туршлага хуваалцлаа.
Мөн Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд болон Төлөөлөгчид орон нутгийн хөгжил, нийгэмд хэрэгжиж буй төсөл, цахим шилжилт, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Энэрэл хүний хөгжлийн төв”, “Дижитал Өгөгдөл дата төв” ОНӨААТҮГ-ууд болон “Говийн оюу” хөгжлийг дэмжих сан зэрэг байгууллагуудын ажилтай танилцлаа.


0 cэтгэгдэлтэй