НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-гийн төлөөлөгчид “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд зочилж, нүүдэлчдийн соёлын өв, уламжлалтай танилцлаа.
Зочид төлөөлөгчид аймаг, нийслэлийн отгуудаар орж, олон угсаатны язгуур урлаг, зан үйл, гар урлал, идээ ундааны соёлтой танилцсан юм. Түүнчлэн Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн “Nomadic Futures” хуралд оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох малчдын уламжлалт мэдлэгийн талаар мэдээлэл солилцлоо.
Мөн фестивалийн нэгдсэн тоглолт, үндэсний бөх, сур, шагайн харваа, адуучны үзүүлбэрийг үзэж сонирхлоо. Энэ нь байгаль дэлхийтэйгээ зохицон амьдардаг нүүдэлчдийн уламжлалт мэдлэг, соёлыг олон улсад таниулсан ач холбогдолтой үйл явдал болов.


1 сэтгэгдэлтэй
The deep knowledge shared by the nomads highlights the immense value of experiential IP and cultural resilience. This fusion of tradition and adaptation is a powerful model for any high-engagement sector, proving that authentic immersion-whether in culture or digital entertainment-is key. It reminds me of the complexity of building a rewarding digital experience, like a jljl9 slot download jljl9 slot download.