ОХУ, БНАСАУ хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгууллаа

tsenzuurmn 2024-06-19

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Шинэ хэлэлцээр нь Орос, Умард Солонгосын хооронд 1961 онд байгуулсан Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ, 2000 оны Найрамдал, сайн хөршийн хамтын ажиллагааны тухай гэрээ, 2000, 2001 оны тунхаглалуудыг орлох болно гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь мэдэгдсэн юм. Тэрбээр мэдэгдэхдээ, уг баримт бичиг олон улсын эрх зүйн бүхий л үндсэн зарчимд нийцсэн, аливаа улс орны эсрэг чиглээгүй, Зүүн хойд Азийн бүс нутагт илүү тогтвортой байдлыг хангах зорилготой гэж онцолсон.

БНАСАУ-ын удирдагчидтай хийсэн хэлэлцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин эл хэлэлцээрийг “хоёр улсын урт хугацааны харилцааны үндэс суурь болох суурь баримт бичиг” хэмээн мэдэгджээ.

Хоёр талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хийсэн В.Путин, Ким Жөн Ун нарын хэлэлцээ 1 цаг 30 минут гаруй, нүүр тулсан хэлэлцээ хоёр цаг орчим үргэлжилсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ким Жөн Уны урилгаар БНАСАУ-д төрийн айлчлал хийхээр зургаадугаар сарын 18-ны өдөр Пёньянд хүрэлцэн ирсэн бөгөөд түүний айлчлал өнөөдөр өндөрлөнө