Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоо чухал.
Цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхжин: Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх камерын хяналттай “Ногоон бүс” болгох ажил арга хэмжээг энэ оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 5 дугаар сарын 21-ны өдрүүдэд 56 аж ахуйн нэгж байгууллагад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 301 дүгээр зүйлд зааснаар зөвлөмж хүргүүлж хамтран ажилласны үр дүнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын гадна нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 153, хүн амын нягтаршил хөдөлгөөн ихтэй зах худалдааны төвүүдийн дотор орчинд 239 камерын чиглэл өөрчилсөн 24 нийт шинээр 416 хяналтын камерыг суурилуулж гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх илрүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Тус хороог камержуулсны үр дүнд энэ оны 5, 6,7 дугаар сард гэмт хэрэг зөрчлийн гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 37,1 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.
Цаашид Баянгол дүүргийн 4,5,6,8,25,27,28,30 дугаар хорооны нутаг дэвсгэрийг камерын хяналттай “Ногоон бүс” болгох ажлыг 6, 7, 8 дугаар саруудад үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллаж байна.
Хороогоо, өөрсдийн амьдардаг орчноо, ажлын орчноо камержуулж аюулгүй байдлаа хангаж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг сахин хамгаалагч ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.
0 cэтгэгдэлтэй