Улаанбаатар хотноо болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалаар дамжуулан ногоон ажлын байр бий болгох нь” сэдэвт гурван талт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Арга хэмжээг БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” (YEPP) төслийн хүрээнд зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт Засгийн газар, ажил олгогч болон ажилтны төлөөллийн байгууллагууд оролцож, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн тэргүүлэх чиглэл, ногоон эдийн засагт шилжих шударга шилжилтийн үйл явцын талаар нээлттэй санал солилцов. Тэр дундаа нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, ногоон ажлын байр бий болгох боломж болон тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй хэлэлцсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр онцолсон гол асуудлууд:
- Ур чадвар ба дэмжлэг: Залуучуудыг шинээр бий болж буй ногоон ажлын байранд шаардагдах ур чадвараар хангаж, зохистой хөдөлмөр эрхлэлтэд шилжихэд нь бодитой дэмжлэг үзүүлэх.
- Ажиллах хүчний эрэлт: Аялал жуулчлалын салбарт ажиллах хүчний эрэлт өсөж байгаа ч мэргэшсэн, ур чадвартай ажилтан дутагдалтай байгааг анхаарах.
- Орон нутгийн боломж: Орон нутгийн залуус нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохирсон аяллын бүтээгдэхүүн бий болгож, малчин өрх, жижиг бизнесүүдтэй хамтран орлого олох өргөн боломжтойг талууд санал нэгтэйгээр тодорхойллоо.


5 cэтгэгдэлтэй
Just started my journey here! The transparent RNG systems and mobile-optimized interfaces for Pokopia Gameplay slot mechanics look solid. Ready to verify those legit credentials via Pokopia Gameplay app download apk now.
Finally an app that doesn’t crash every five minutes. The user experience is top notch and very intuitive. Love 42betapp.
Really helpful post. If you need accurate audio-to-text with Smart or Verbatim mode, check out Gem Transcribe at . Gem Transcribe
Finally found a reliable login link that actually works without any lag. Everything is running great on 1xjililogin.
Nice perspective on the topic. You may find H3MaxAI useful — . H3MaxAI