Шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна

tsenzuurmn 2024-02-20

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллаж байна. Энэ үеэр тус улсын Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтаар ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэв.
Тус хэлэлцээр байгуулагдсанаар ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууны экспортод тус улсаас ямар нэгэн хориг тавигдахгүй байх чухал ач холбогдолтой юм. Одоогоор талууд хэлэлцээрийн төсөл дээр харилцан санал солилцон ажиллаж байна.