Нийслэлд залуучуудын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн арга хэмжээ болон Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулганыг энэ сарын 25-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна.
Тус чуулганыг “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдэд чиглэл өгч, арга зүйгээр хангах, цаашдын ажлын төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх уулзалтыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан хийлээ.
0 cэтгэгдэлтэй