Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК нь хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг биржээр арилжиж, долоо хоног бүр мэдээллээ хүргэдэг.
2023 оны 04 дүгээр сарын 17-оос 04 дүгээр сарын 21-ний хооронд хөдөө аж ахуйн биржээр нийт 4 удаагийн арилжаа зохион байгуулагдаж 13 хэлцлээр 6.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа түүхий эд болох 25 тонн ноолуур, 97.7 тонн ямааны завод ноос, 26 тонн хонины ноос, 0.6 тонн тэмээний ноос, 240 тонн тосны ургамал, 0.2 тонн бодын хөөвөр тус тус арилжсан байна.
0 cэтгэгдэлтэй