“Хүнсний аюулгүй байдал-таны оролцоо, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг зохион байгууллаа

tsenzuurmn 2024-09-20

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний худалдааны газруудад хэлэлцүүлэг зохион байгуулж тус хэлэлцүүлэгт  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  Хүнс, худалдаа үйлчилгээний газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хан-Уул дүүргийн  ерөнхий менежер, хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, татварын хэлтэс болон холбогдох алба, хэлтсийн албан хаагчид болон хүнсний худалдааны 80 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлэгт төрийн байгууллагын зүгээс Хүнсний аюулгүй байдлыг хангуулах талаар авч хэрэгжүүлж буй бодлого, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоо, цахим систем бүртгэл мэдээллийн талаар мэдээ, мэдээлэл өгч, аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс тулгамдаж буй асуудлуудын талаар гаргасан санал, хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл солилцсон.
Хэлэлцүүлгийг нийслэлийн хэмжээнд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль цэцэрлэг, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч хангамжийн газрууд, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд үе шаттайгаар хийхээр төлөвлөөд байна.