• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Бямба, 4-р сар 1, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

“Чингис хаан” музей аравдугаар сарын 12-ноос олон нийтэд үйлчилж эхэлнэ

2022/10/11
: Энтертайнмент
0
“Чингис хаан” музей аравдугаар сарын 12-ноос олон нийтэд үйлчилж эхэлнэ
Share on FacebookShare on Twitter

“Чингис хаан” хаад, язгууртны музейн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаас 280 дугаар тогтоол гарган, Их Эзэн Чингис хааны музейг байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гарган, “Чингис хаан” хаад, язгууртны музейд залав.

“Чингис хаан” хаад, язгууртны музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивд байгаа зарим эд өлгийн зүйлсийн  хуулбар, уран бүтээл юм. Тухайлбал, ОХУ-ын Эрмитажийн музейгээс бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны нэр бүхий чулууны бичиг, Хубилай хааны тэнгисийн флотын онгоц, Ватикан Улсад байгаа хаадын захидал зэргийн “А” хуулбарыг үзмэрийн хоргонд байрлуулжээ.

“Энэ музей Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх буюу 2,000 жилийн хугацаан дахь хаад, язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны музей” гэдгийг музейн захирал, академич С.Чулуун онцлов.

“Чингис хаан” хаад, язгууртны музей 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ. 16 хүртэл насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, насанд хүрэгчдэд 30,000, оюутанд 15,000, гэр бүлд 20,000 төгрөгөөр үйлчлэх юм байна.

Уг музейд,

–           Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);

–           Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);

–           Их Монгол Улс;

–           Монголын Их эзэнт улс;

–           Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);

–           Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);

–           Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулах юм.

Олон улсын стандартад нийцсэн ийм музейтэй болсон нь монголчуудын түүх, соёлоо сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг юм.

Музей нь тусгайлан тоноглосон сан хөмрөгтөө үзмэр бүртгэх, анхан шатны цэвэрлэх, сэргээн засварлах, хадгалж хамгаалах, судлах лабораториудтай. Музей үзэх, хүүхдийн сургалтын хөтөлбөрт хамрагдах, мини кино театраар үйлчлүүлэх зэрэг бүх үйлчилгээг авахад нийт 8.5 цаг, зөвхөн музейг үзэх сонирхоход 5 цаг зарцуулах хэмжээний баялаг үзмэртэй. Музейн үзмэр бүрд  QR код байх бөгөөд орос, англи, хятад, франц, испани хэлээр нэмэлт тайлбар авах боломжтой аж.

Tags: Гол мэдээ

Төстэй нийтлэлүүд

Чихэвчтэй хөшөөнүүд “Хэнэгтэй Монгол эр хүн” нийгмийн нөлөөллийн төслийн эхлэл байжээ
Энтертайнмент

Чихэвчтэй хөшөөнүүд “Хэнэгтэй Монгол эр хүн” нийгмийн нөлөөллийн төслийн эхлэл байжээ

2023/03/14
Чихэвчтэй хөшөө таавар таалгаж байна уу?
Энтертайнмент

Чихэвчтэй хөшөө таавар таалгаж байна уу?

2023/03/09
Хайртай хүмүүстэйгээ хамтдаа “Ээждээ” киног үзээрэй
Энтертайнмент

Хайртай хүмүүстэйгээ хамтдаа “Ээждээ” киног үзээрэй

2023/03/07
Чингис хаан музейг үзэх бол ticket.mn-ээс үнэгүй үзэх тасалбар авч үйлчлүүлнэ
Энтертайнмент

Чингис хаан музейг үзэх бол ticket.mn-ээс үнэгүй үзэх тасалбар авч үйлчлүүлнэ

2023/03/04
Д.Түвшинтөр: Нийгэм, цаг үеийн өөрчлөлтөд уран бүтээлчид бусдын кино зохиолыг хуулбарлах ямар ч боломжгүйг ойлгох хэрэгтэй
Энтертайнмент

Д.Түвшинтөр: Нийгэм, цаг үеийн өөрчлөлтөд уран бүтээлчид бусдын кино зохиолыг хуулбарлах ямар ч боломжгүйг ойлгох хэрэгтэй

2023/03/01
МУГЖ Ц.Төмөрхуяг 20-н жилийн дараа “ИНЭЭМТГИЙ ХҮН” визуал драмын жүжгээр тайзнаа эргэн ирлээ
Энтертайнмент

МУГЖ Ц.Төмөрхуяг 20-н жилийн дараа “ИНЭЭМТГИЙ ХҮН” визуал драмын жүжгээр тайзнаа эргэн ирлээ

2023/02/23
Дараагийнх
Хүүхдүүд аав ээжтэйгээ үнэгүй ярих утас байршуулжээ

Хүүхдүүд аав ээжтэйгээ үнэгүй ярих утас байршуулжээ

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • НИТХ: Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ
  • Эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв
  • Ж.БАТБАЯСГАЛАН: Нийслэл хот 7 бүлгийн 14 стандартыг нэмэх юм бол 50 гаруй стандарттай болж байна
  • Чуулган: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болж, Н.Наранбаатарыг авч үлджээ
  • Нүүрсний экспортын анхны шанг татсан “Ажнай”-г алдаршуулахын оронд адалдаг нь ямар учиртай вэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev