Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын үндэсний спортын анхдугаар чуулган болж байна. Чуулганд үндэсний 15 спортын холбоод нэгдсэн бөгөөд 800 гаруй хүн оролцож байна.
Чуулганаар үндэсний спортын хороодын зорилго, зорилт, цаашдын хөгжлийг хэлэлцэж байгаа юм.
Анхдугаар чуулганаар холбоодын дотоод асуудлын талаар хөндөхгүй, харин Монгол үндэсний өв уламжлал, соёлыг хөгжүүлэх тухай санал солилцоно гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

