2022 оны нэгдүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж олгох хуваарь гарчээ.
Улсаас өгдөг тэтгэмжүүдийн ихэнхийг энэ сарын 13-наас олгох юм. Тухайлбал, Алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжийг Сар шинийн баярын өмнө буюу энэ сарын 13-25-ны хооронд олгох гэнэ.
Харин хүүхдийн мөнгө болон эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг нэгдүгээр сарын 20-ноос өгөх хуваарьтай байна.
