Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар 1,348 хүнд илэрлээ. Энэ нь зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдээс илэрсэн тоо. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 326,738 болж нэмэгдэв.
Эдгээрээс 835 нь Улаанбаатар хотод, 513 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 14 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,377 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Мөн хугацаанд 6,477 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 10,524
- Хүндэвтэр- 6,793
- Хүнд – 2,133
- Маш хүнд – 338 хүн байна.