• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Пүрэв, 3-р сар 23, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх вэ

2021/09/20
: Эрүүл мэнд
0
Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх вэ
Share on FacebookShare on Twitter

Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг тус зөвлөмжөөр дамжуулан хүргэж байна.

ХАТГАЛГАА ГЭЖ ЮУ ВЭ?

Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ.

ХҮҮХДЭЭ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Хүүхэд төрсний дараа нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь тун чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм. • Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.

ХАТГАЛГААГААР ӨВЧЛӨХ ЭРСДЛҮҮД:

Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг. • Хүүхдийг хэт бэгнэж, гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна. • Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.

ХҮҮХДЭЭ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. • Гэрийнхээ хаалга, цонхыг ойр ойрхон нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж байгаарай. Дотоод орчны агаарыг сэлгэж, нян бактерыг зайлуулах нь тун чухал. Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Элдэв резин, хуванцар, хог түлж шатаах нь биеийн эрхтэн системийг хордуулж хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Тиймээс гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах үүднээс ХЕПА шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэх нь зүйтэй. • Эцэг эхчүүд хүүхдээ асарч, хооллох болон бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлэх боломжтой.

ХАТГАЛГАА ӨВЧНӨӨР ӨВЧИЛСӨН ЭСЭХИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ТАНИХ АРГА:

  • Ханиалгах
  • Халуурах
  • Нус гоожих
  • Тайван бус болох•
  • Хоолонд дургүй болох
  • Заримдаа амьсгаадах
  • Цээж шуугих зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд үүнийг ХАНИАД ШУУХИНАА гэж үздэг.

Дээрх шинжээс гадна амьсгал олширох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж тэмдэг ажиглагдвал УУШГИНЫ ХАТГАЛГАА гэж үзнэ. Хатгалгаа нь хүүхдийн нас, биеийн онцлог, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өөр өөрөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад хандаарай.

ХҮҮХДИЙН АМЬСГАЛЫГ ХЭРХЭН ТООЛОХ ВЭ?

Хүүхдийн амьсгалын тоо нэг минутад хэвийн үеийнхээсээ олон болохыг АМЬСГАЛ ОЛШРОХ гэнэ. Үүнд:

  • 2 сар хүрээгүй хүүхдэд 60 ба түүнээс олон• 2-12 сар хүртэлх хүүхдэд 50 ба түүнээс олон
  • 12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 40 ба түүнээс олон болно.
  • Та хүүхдээ уйлаагүй, хөхүүлээгүй, тайван үед амьсгалыг нь 1 минутын турш тоолоорой. Унтаж байхад нь тоолбол бүр сайн.
  • Секундын зүүтэй юмуу эсвэл электрон цаг ашиглана.
  • Хүүхдийн хэвлий дээр гараа зөөлөн тавьж үзээрэй. Амьсгал авахад нь хэвлий төмбийж, гаргах үед нь цааш болох бөгөөд үүнийг 1 амьсгал гэж тоолохыг анхаарах хэрэгтэй.

Цээж хонхолзох гэдэг нь амьсгал авах үед хэвлий төмбийж байхад өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлнэ. Хэрэв хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт ЯАРАЛТАЙ хандаарай.

ХАНИАДЫГ ГЭРТЭЭ ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ?

Хүүхэд хатгалгаагүй, ханиадтай байвал дараах эмчилгээг хийнэ. • Ханиалга намдаах зөөлөн чанарын эм уулгаарай.• Хөлөргөхгүй, өөрт тохирсон байдлаар дулаан хувцаслах нь зүйтэй.• Хамар нь битүүрч байвал ойр ойрхон цэвэрлэх хэрэгтэй. Хамрын хоёр нүхэнд зэрэг хөвөн хийж болохгүй. Хөвөнгөө сайтар имэрч, хамрын нүхэнд эргүүлэх хөдөлгөөнөөр оруулан зөөлөн татаж авна. Эм дусааж болохгүй. • Ханиад шуухинаа даамжирч, хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг ажиглаарай. • Өрх сум, багийн эмчдээ үзүүлж хяналтанд байх бөгөөд хэдийд эргэж үзүүлэх талаар эмчээсээ ЗААВАЛ асуугаарай.

ХҮҮХЭД ӨВЧИЛСӨН ҮЕД

  • Хүүхдээ сайтар хооллох хэрэгтэй. Эх хүүхдийн ягаан дэвтэр дэх зааврын дагуу хоолыг бэлдэж, бага хэмжээгээр ойр ойрхон хооллоорой.
  • Халуун бүлээн шингэн сайн уулгана. Халуурах, амьсгаадах зэргээс улбаалан шингэн дутагддаг.
  • Хүүхдээ өвчтэй үед сайтар анхаарч, асарч сувилаарай.

ДАРААХ ШИНЖ ТЭМДГИЙГ АЖИГЛААРАЙ

  • Хүүхэд амьсгалж чадахгүй, ойр ойрхон амьсгаадах
  • Нойрмоглох, сэрээхэд хэцүү болох, эсвэл сэрэхгүй байх
  • Бөөлжих
  • Шингэн зүйл уухдаа дургүй буюу ууж чадахгүй байх зэрэг санаа зовоосон асуудал гарах
  • Халууныг зургаан цаг тутамд хэмжиж, 38.5 градус буюу түүнээс дээш байвал эмчийн зааврын дагуу халуун буулгах эм уулгана.
  • ЗӨВХӨН хатгалгаа өвчний үед эм, антибиотикийг эмчийн зааврын дагуу уулгах хэрэгтэй.
  • Гэр орон тань хотын төвөөс зайдуу бол халуун бууруулах болон шингэн сэлбэх давс зэрэг эмийн нөөцтэй байх бөгөөд хугацаа алдалгүй тусламж хүргэхэд тустай.
  • Гэрээр эмчлэх эхний аргуудын дараа биеийн байдал дээрдэхгүй бол эмнэлэгт яаралтай хандаарай.
  • Бага насны хүүхэдтэй айл бүр халууны шилтэй байх ёстой.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна
Эрүүл мэнд

ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна

2023/03/17
Т.Мөнхсайхан: Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн
Эрүүл мэнд

Т.Мөнхсайхан: Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн

2023/03/17
Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг
Эрүүл мэнд

Халуун хоол, цай улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг

2023/03/04
Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн чанар стандартыг хангасан “Гоё гоймон” худалдаанд гарлаа

2023/03/04
Шинэ төрсөн нярай нар “SEBAMED”-аар арьсаа арчилна
Эрүүл мэнд

Шинэ төрсөн нярай нар “SEBAMED”-аар арьсаа арчилна

2023/02/20
Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн хүүхдэд чиглэсэн төсөл хэрэгжинэ
Эрүүл мэнд

Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн хүүхдэд чиглэсэн төсөл хэрэгжинэ

2023/02/18
Дараагийнх
Хичээл хийх дургүй хүүхдийг яаж дуртай болгодог вэ

Хичээл хийх дургүй хүүхдийг яаж дуртай болгодог вэ

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Цасаар шуурч, эрс хүйтэрнэ
  • Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ
  • “Хүүгүй зээл олгоно” гэсэн зард итгэж нэг иргэн 96 сая төгрөгөө шилжүүлж хохирчээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газраас хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилт тавьж байна
  • ХУД-ийн 6 настнуудыг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev