ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Монгол Улсад сүүлийн 24 цагт 856 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 31.339 боллоо. Мөн хугацаанд 1.060 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 16.815 боллоо.
Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 80 боллоо
Улаанбаатарт 744 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 27.256 боллоо. Орон нутагт 112 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд
- Увс аймаг 1
- Ховд аймаг 2
- Булган аймагт 2
- Завхан аймаг 7
- Дархан-Уул аймагт 24
- Орхон-Уул аймаг 5
- Өвөрхангай аймагт 10
- Архангай аймаг 16
- Сэлэнгэ аймагт 2
- Төв аймагт 31
- Дундговь аймаг 2
- Дорнод аймаг 3
- Сүхбаатар аймаг 7тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 4.457 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 8154 иргэн байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 2.574
- Хүндэвтэр 1.441
- Хүнд 355
- Маш хүнд 81 хүн байна.