Коронавирус халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тэрбээр “Монгол Улсад сүүлийн 24 цагт 13.000 гаруй хүнээс шинжилгээ авахад 1263 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 29.219 боллоо. Мөн хугацаанд 487 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 14.745 боллоо.
Эмнэлгээс шалтгаалах халдвар 3-аар нэмэгдлээ.
Улаанбаатарт 1144 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 25.388 боллоо. Орон нутагт 116 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд
- Булган 1
- Дархан-Уул аймаг 21
- Эрдэнэт хот 3
- Сэлэнгэ аймаг 2
- Төв аймагт 30
- Хэнтий аймаг 2
- Өвөрхангай аймагт 4
- Говьсүмбэр аймаг 3
- Дунлговт аймаг 6
- Дорнод аймаг 5
- Сүхбаатар аймаг 11 тохиолдол нэмж бүртгэгдлээ.
Одоогоор 4.311 хүн эмчлүүлж байна. Гэрийн хяналтад 7846 иргэн байна. Биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 2.517
- Хүндэвтэр 13.75
- Хүнд 345
- Маш хүнд 74 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг.
Сүүлийн 24 цагт 5 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралт 56 боллоо.
71 настай, 36 настай, 65 настай эрэгтэй, 93 настай, 83 настай эмэгтэй нас баржээ. Нас барсан хүмүүсийн ихэнх нь суурь хавсарсан өвчтэй байгааг тодотголоо.