Нийслэлээс Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, зорилтод арга хэмжээ авч буй. Тэгвэл 2021 оны өвөлжилтийн жилд Налайх дүүргийг уг бүсэд оруулахаар судалж эхэлжээ. Ингэснээр Налайх дүүргийн иргэд сайжруулсан шахмал түлш түлэх боломжтой болно. Ингэснээр Налайх дүүргийн утаа тодорхой хэмжээгээр буурч, тус дүүрэг утаагүй дүүрэг болох юм.
Мөн “Таван толгой түлш” компанийнхан түлшинд агуулагдаж байгаа хүхрийн хэмжээг бууруулах зорилгоор барьцалдуулагч нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах хороо байгуулжээ. Энэ төрлийн барьцалдуулагчийг ашигласнаар хүхрийн хэмжээг 20 хувиар бууруулах боломжтой. “Таван Толгой Түлш”ХХК мөн иргэдийн хичээл зүтгэлийн үр дүнд угаарын хийн дуудлага 70% хүртэл буурсан билээ.
Түүнчлэн тус компаниас нүүрсний түүхий эдийг дулааны аргаар боловсруулахаар ТЭЗҮ боловсруулсан бөгөөд үүний үр дүнд хүхэр 50 хүртлэх хувиар буурна гэж үзэж байгаа юм. Харин автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэрлэн дохионы удирдлагын системийг сайжруулах, ингэснээр ямар үр дүнд хүрэхийг судлах, евро-5 шатахууныг хэрэглээнд нэвтрүүлэх, бохирдол ихээр ялгаруулж буй автобус, тээврийн хэрэгслийг засвар үйлчилгээнд хяналт тавьж, сайжруулах гээд шат дараатай арга хэмжээ авч эхлээд байгаа юм байна.