• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
Ням, 6-р сар 11, 2023
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result

Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

2021/03/24
: Нийгэм
1
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, албан хаагчидтай уулзаж, халдварын голомтыг хумих ажлын хүрээнд эрчимжүүлэх шаардлагатай хэд хэдэн чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Ковид-19” халдварын нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцын талаар мэдээллээд, цаашид салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, мэдээллийн нэгдсэн цахим системд нэгдэж, чадварлаг хүний нөөцтэй болох зорилт тавин ажиллаж буйг Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга танилцуулав.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх зорилтод ажилд хяналт тавин, үр дүнтэй хэрэгжүүлж, улмаар цар тахлын амаргүй цаг үед ч ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй цөөхөн байгууллагын нэг гэдгийг Шадар сайд уулзалтын эхэнд онцлов.

Мэргэжлийн хяналт шалгалтын бие даасан, хараат бус, хөндлөнгийн нэгдсэн тогтолцоог хэвээр хадгалах, бэхжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байна. Өнөөгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийг эхлүүлэн урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, тандалт судалгаа хийх зэрэг хяналт шалгалтын олон арга, хэлбэрийг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, зарим хяналтын салбар, чиг үүргийг буцаан нэгтгэж нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, байгууллагын нийгмийн үнэлэмж, улсын байцаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг эрс сайжруулах зэрэг олон жил шийдлээ хүлээсэн асуудлуудыг зоригтой хэрэгжүүлэх ёстой гэж Шадар сайд хэлэв.

Тэрбээр санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг хяналтын нэгдсэн тогтолцоонд буцаан нэгтгэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно хэмээгээд төрийн хяналт шалгалтыг шат шатанд, хууль журмын хүрээнд, нугалаагүй, өндөр хариуцлагатай, хатуу зохион байгуулалттайгаар бүх шатанд, бүх хүчээ дайчлан ажиллах шаардлагатай гэв.

Ковидын цар тахлын улбар шар түвшинд шилжсэн хүнд цаг үед эдийн засаг нь сэргэж буй аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг Шадар сайд анхааруулаад, гэхдээ илт хууль бус үйлдэл гаргасан, гамшгийн үеийн дэглэмийг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцох, олон нийтэд мэдээллэхийг даалгав. Мэргэжлийн хяналтын олон арван шударга зарчимч байцаагчдын хажуугаар тэдний үйл хэргийг нь харлуулж байгаа албан тушаалтнуудтай хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй. Ялагуяа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгодог, ААН-үүдийг дарамталж, үндэслэлгүйгээр үйл ажиллагаа нь зогсоодог, хааж боодог, авлига нэхдэг албан тушаалтнуудтай эвлэрэхгүй гэдгийг Шадар сайд онцоллоо.

Уулзалтын үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Архангай, Булган, Өмнөговь, Хөвсгөл, Төв аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын төлөөллүүдтэй цахимаар холбогдог цаг үеийн мэдээлэл авч, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг нь сонслоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 


Төстэй нийтлэлүүд

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна
Нийгэм

Э.Оюунболд: Сингапурын хөрөнгө оруулалттай компани 207,643 га талбай эзэмшиж байхад бичил уурхайчид 380 га талбайгаа ч ашиглаж чадахгүй байна

2023/05/30
“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав
Нийгэм

“Асуудлаас шийдэл рүү” сэтгүүл зүйн шинэ чиглэлийг танилцуулав

2023/05/21
Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье
Нийгэм

Ачааны хүндийг үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье

2023/05/18
Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа
Нийгэм

Имарт Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

2023/05/18
С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо
Нийгэм

С.Чингим олон улсын цээж бодолтын төрөлд аварга боллоо

2023/05/11
Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!
Нийгэм

Онгоц нисэж буух улсын онцгой бүс шоудалтын талбар байж болох уу, Зам, тээврийн хөгжлийн сайдаа!

2023/05/10
Дараагийнх

Толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх зэрэг шинж тэмдэг олон хоног үргэлжилбэл эмчид хандаарай

Сэтгэгдэл 1

  1. Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн says:
    2 жил ago

    all the time i used to read smaller content which also clear their motive, and that is also happening with
    this article which I am reading now.

    Reply

Leave a Reply Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

No Result
View All Result

Шинэ Мэдээнүүд

  • Зуны шөнийг “Шөнө дундын бүжиг”-тэй өнгөрүүлээрэй
  • ХААБ: 24 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжаалсан байна
  • УИХ-ыг 126 гишүүнтэй болгох Үндсэн Хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч баталгаажууллаа
  • ХААБ: 59.9 тэрбум төгрөгийн түүхий эд арилжаалав
  • 10 мянган хүүхдэд сүү сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

Recent Comments

  • altanchimeg дээр Вакцин хийлгэсний дараа шинжилгээгээр коронавирустэй гарахгүй
  • 0909 дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • Мурат Умаханов дээр 4 сарын 03-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа
  • hun дээр Хүний эрхийн хичээлийг ЕБС, их, дээд сургуулиудад заавал судлах хичээл болгоно
  • Лига справедливости Зака Снайдера смотреть онлайн дээр Аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг анхаарууллаа

Архив

  • 6-р сар 2023
  • 5-р сар 2023
  • 4-р сар 2023
  • 3-р сар 2023
  • 2-р сар 2023
  • 1-р сар 2023
  • 12-р сар 2022
  • 11-р сар 2022
  • 10-р сар 2022
  • 9-р сар 2022
  • 8-р сар 2022
  • 7-р сар 2022
  • 6-р сар 2022
  • 5-р сар 2022
  • 4-р сар 2022
  • 3-р сар 2022
  • 2-р сар 2022
  • 1-р сар 2022
  • 12-р сар 2021
  • 11-р сар 2021
  • 10-р сар 2021
  • 9-р сар 2021
  • 8-р сар 2021
  • 7-р сар 2021
  • 6-р сар 2021
  • 5-р сар 2021
  • 4-р сар 2021
  • 3-р сар 2021
  • 2-р сар 2021
  • 1-р сар 2021

Ангилал

  • Uncategorized
  • байгаль орчин
  • Боловсрол
  • Бусад
  • Гэр бүл хүүхэд
  • Дэлхий дахинд
  • Нийгэм
  • орон нутаг
  • Улс төр
  • Урлаг спорт
  • Хөдөө аж ахуй
  • Хүүхэд хамгаалал
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Meta

  • Нэвтрэх
  • Entries feed
  • Сэтгэгдлийн хангамж
  • WordPress.org

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev