• Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
Даваа, 8 сар 8, 2022
Цэнзүүр.мн
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг
No Result
View All Result
Цэнзүүр.мн
No Result
View All Result
Home Нийгэм

Цайны дээжээ өргөхдөө хэлсэн үгс энгийн хэрнээ хүчтэй засал болдог

2021/02/11
: Нийгэм
0
Share on FacebookShare on Twitter

Айл гэрийн эзэгтэй хүн өглөө бүр цайгаа дээжлэн өргөдөг Монгол ариун заншил бий. Хэдийгээр орчин цагт хүн бүр энэ заншлаа дагахаа больсон ч гэлээ сар шинийн 1-ний өглөө айл бүр цайны дээжээ өргөж, тэр жилийнхээ буян заяагаа алтан наран ижий, байгаль эх, бурхан тэнгэртээ даатган залбирдаг. Учир нь цайны дээжээ өргөхдөө хэлсэн үгс энгийн хэрнээ хүчтэй засал болдог байна. Тиймээс цайны дээжээ өргөх ёсон болон цээрийг Та бүхэнд чухалчлан хүргэе. 

Цайны дээж өргөхөөс өмнөх цээр: 

Уур нүдүүрт цай нүдэхдээ тоолбол идээ ундаагаар дутна. Цай идээг буруу гараар өгвөл ирсэн зочноо үл хүндэлсэн, дайлахыг хүсээгүй гэсэн муу сэтгэл болно. Хормой шууж, ханцуй шамлан цай идээнд ойртох аваас зэрлэг танхай болно. Цайны шаарыг хогтой хамт хаяваас идээний дээжээ үл хүндэлсэн болно хэмээн цээрлэдэг. Цайны идээг чимхэж хийвээс ядуурна. Харин бага багаар хийвээс харамч хахир болохын шинж хэмээнэ.

Цайны дээж өргөхдөө:  

Цайны дээжийг хангай дэлхийд өргөж, гэрийн эзэнд эхэлж өгөх учиртай бөгөөд зөрчвөөс гэрийн эзний хийморь сүлд доройтно хэмээн үздэг. Цайны аяганы амсарт хурууны өндөг хүргэвэл ял зэмд унана. Аягатай цайг үүдээр гадагш цацвал амны хишиггүй болно. Амсар бялхаж асгартал хийвэл амны хишиг асгарна. Нар буруу эргүүлж цай аягалбал үйл хэрэг буруу эргэхийн цондон. Цайны дээж өргөх үед үс гэзгээ янзлан нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, хэт халуун биш цайны дээж өргөх ба гарын алгыг дээш харуулсан маягтай өргөдөг.

Цайны дээж өргөхдөө хэлэх үгс ба цээр:

Цайны дээж өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь: өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла гэж хэлж болдоггүй байна. Харин \”Өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна\” хэмээн өргөдөг. Түүнчлэн \”Үе үеийн өвөг дээдэс минь, хөх мөнгөн тэнгэр эцэг минь, хөрст алтан дэлхий эх минь, 99 тэнгэр минь, 33 хурмаст минь, уул усны эзэд минь, ураг төрлийн онгод минь, өвгөн буурал аав минь, эмгэн буурал ээж минь, харсан даасан тэнгэрүүд минь, хар лусын савдагууд минь, атаа таван тэнгэр минь Та бүхэндээ …. жилтэй …. овогтой …. би цайныхаа дээжийг өргөж, амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж өргөөд эцэст нь \”үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсэж өргөдөг учиртай. Үүнийг арай товч байдлаар хэлэх бол \”Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байна\” гэж нэг өргөнө. Дараа нь \”уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байна\” гээд нэг өргөнө. Мөн \”үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай\” гээд цайны дээжээ өргөнө. Эцэст нь \”Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй\” гэх мэтээр өргөнө.

Цайг зочинд барихдаа цээрлэх ёс: 

Эмтэрхий аяганд цай хийвэл зочноо илт доромжилсон болно.  Аягалсан цайг түрүүлж амсалгүй ширээн дээр тавибал чөтгөр түрүүлж амсана хэмээн цээрлэдэг.  Ийнхүү цайны дээж өргөнө гэдэг нь энгийн хэрнээ ихэд учиртайн дээр мөн их хүчтэй засал болдог ажээ. Өглөө цайны дээж өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн хэмээнэ. Учир нь өвөг дээдсүүд харанхуй болох үед бидний ертөнцөд ирж үр хүүхдээ эргэж тойрч, муу муухай бүхнээс холдуулдаг хэмээн итгэдэг. Сүү өргөж байгаа нь ирэх замыг нь сүүн бороогоор гэрэлтүүлж, тэднийг ундаалж цангааг нь тайлж байгаа гэсэн утга ажээ.

Tags: Онцлох

Төстэй нийтлэлүүд

Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно
Нийгэм

Даншиг наадмаар шашны зан үйлээс гадна 256 бөх барилдаж, хурдан морьдын уралдаан, сурын харваа болно

2022/08/02
Наймдугаар сарын 3-15-ныг хүртэл хотын төвийн зарим байршлын айл өрх, албан байгууллагын халуун усыг хязгаарлана
Нийгэм

Наймдугаар сарын 3-15-ныг хүртэл хотын төвийн зарим байршлын айл өрх, албан байгууллагын халуун усыг хязгаарлана

2022/08/02
Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3X3 сагсан бөмбөгийн орчин үеийн талбайтай боллоо
Нийгэм

Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3X3 сагсан бөмбөгийн орчин үеийн талбайтай боллоо

2022/07/29
Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан 74 самбарыг буулгаад байна
Нийгэм

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан 74 самбарыг буулгаад байна

2022/07/29
“Даншиг наадам-Хүрээ цам 2022”  аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй
Нийгэм

“Даншиг наадам-Хүрээ цам 2022”  аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй

2022/07/26
11,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжлаа
Нийгэм

11,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжлаа

2022/07/26
Дараагийнх

Х.Баттулга: Өрх гэр бүрд баяр жаргал, эрүүл энх, саруул сайхан, бэлгэ ерөөл түгэн дэлгэрэх болтугай

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Гэр бүл хүүхэд
  • Энтертайнмент
  • Орон нутаг

© 2021 Цэнзүүр.мн - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдав
Customized by: ulziibox.dev