Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирэх мөнгөөр өрх бүрд нэг сая төгрөг олгох саналыг гаргасан. Тэгвэл эл мөнгийг олгохгүй хэмээн Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр, “Шулуухан хэлчихье, нэг сая төгрөгийн тэтгэмжийг дэмжихгүй. Цаашдаа бид бэлэн мөнгөөр сонгууль хийдэг соёлоосоо татгалзах хэрэгтэй.
Харин нэг сая төгрөгийн цалинтай ажлын байрыг олон болгохын төлөө тэр мөнгийг зарцуулах ёстой. Энэ бол Ерөнхий сайдын улс төрийн байр суурь бөгөөд барих дотоод философи. Халамжтай холбоотой асуудлыг хөдөлмөрт шилжүүлэх нь өнөөдөр сонсоход давс мэт байгаа ч бид ингэхээс өөр гарцгүй” гэв.