ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021.01.26-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Ховд аймгийн салбар лабораторид 12.703 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 11 хүнд халдвар илэрлээ.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 831 боллоо. Үүнд
- Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 5 хүн
- Сүхбаатар дүүргийн 1, 5 дугаар хорооны орон сууцанд өвчлөл гарсантай холбоотой танадалт судалгаа хийсэн. Энэ хүрээнд 2 хүнээс халдвар илэрсэн.
- Улаанбаатараас Ховд чиглэлийн автобусны 2 зорчигчоос халдвар илэрсэн.
- Наркалогийн эмнэлэгтэй холбоотой 2 хүнээс халдвар илэрсэн.
Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 1162 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 25 хүн эмчлэгдэж гарлаа.
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1667 боллоо. Үүнээс 1236 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 418 хүн эмчлүүлж байна.