НХХААГ: Насанд хүрсэн хүн хоногт 5 грамм, хүүхэд 1 грамм натри хэрэглэх нь зохимжтой

tsenzuurmn 2024-04-13

НХХААГ-аас зөвлөж байна. Бид амьдралын хэв маяг, ажлын ачааллаас шалтгаалж түргэн хоол идэх нь түгээмэл. Гэхдээ та ямар давтамжтай хэрэглэж байснаа анзаарч байсан уу. Насанд хүрсэн хүн хоногт 5 грамм, хүүхэд 1 грамм натри хэрэглэх нь зохимжтой. Түргэн хоолны натри харьцангуй их хэмжээгээр агуулагддаг. Энэ нь хадгалалтын үүрэг гүйцэтгэгч, хоолны амтыг сайжруулдаг. Харамсалтай нь натри ихтэй хүнс цусны даралт нэмэгдүүлж, зүрх судасны тогтолцоонд асуудал үүсгэж, ходоодны эмгэг үүсгэх эрсдэлтэй.