Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийг баталлаа

tsenzuurmn 2024-06-11

Хүн, малын эм олон жил нэг хуулиар хамтдаа зохицуулалттай явж ирснийг салгаж мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн зохицуулалтыг тусад нь болгож энэ удаагийн Засгийн газар санаачлан УИХ-аар батлуулснаар хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал зохицуулалт боллоо.

Мөн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн импортлоход мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага олгохоор болсон юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж мал, амьтны гоц халдварт өвчний дэгдэлтийн улсаас гамшгийн нөхцөл байдал үүссэн үед олон улсын эрх бүхий лавлагаа лабораториор баталгаажсан вакциныг үйлдвэрлэгчээс шууд худалдан авч болох зохицуулалт орууллаа.