Лууван, манжин, үндэс үрт ногооны импорт 2023 оныхоос буурчээ

tsenzuurmn 2024-07-2

Монгол Улс 2024 оны эхний 5 сард нийт 145 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны бараа эргэлт 10.8 тэрбум ам.долларт хүрсэн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Экспорт 6.4 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт эхний 5 сард 2023 оныхоос 74.9 сая ам.доллароор нэмэгджээ. Түүнд:

  • нүүрс 172.9 сая ам.доллар,
  • зэсийн баяжмал 54.9 сая ам.доллар,
  • төмрийн хүдэр, баяжмал 41.9 сая ам.доллар,
  • боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 39.5 сая ам.доллар,

Мөн импорт 932.5 сая ам.доллароор нэмэгдэхэд:

  • суудлын автомашин135.6 сая ам.доллар,
  • дизелийн түлш 120.6 сая ам.доллар,
  • бульдозер, авто хусуур, индүүдэгч,
  • тэгшлэгч, экскаватор 76.3 сая ам.доллар,
  • ачааны автомашин 65.4 сая ам.доллар,
  • авто бензин 62.0 сая ам.доллар,
  • цахилгаан шуудан утасны холбооны аппарат 47.3 сая ам.доллар,

Эхний 5 сарын хилийн дундаж үнийг 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад:

  • алтны үнэ унци тутамд 254.2 ам.доллар,
  • зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 47.6 ам.доллароор нэмэгджээ.

Харин нүүрсний үнэ тонн тутамд 34.0 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5. 9 ам.доллароор буурсан байна

БНХАУ-д экспортолсон барааны хувьд:

  • 65.6 хувийг нүүрс,
  • 19.6 хувийг зэсийн баяжмал,

Швейцар улсад экспортолсон барааны хувьд:

  • 99.8 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт,

Импортын барааны хувьд:

  • БНХАУ 39.2 хувь,
  • ОХУ 26.0 хувь,
  • Япон 10.0 хувь,
  • БНСУ 4.1 хувь,
  • АНУ 3.5 хувь,
  • ХБНГУ 1.9 хувь,

Эхний 5 сарын байдлаар ОХУ-аас импортолсон барааны 72.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 76.8 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 11.2 хувийг ачааны автомашин тус бүр эзэлжээ.

Харин лууван, манжин, бусад үндэс үрт ногооны импорт эхний 5 сард 0.5 мянган тонн болж, 2023 оны мөн үеийнхээс 5.1 мянган тонноор буурсан эерэг дүн гарсан байна.